Гарын хөдөлгөөнөөр дамжуулан тухайн хүний юу хүсэж байгааг мэдэх буюу дохио зангаа таних технологи сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна.
Хүмүүс өмнө нь зөвхөн компьютертой зөвхөн текст эсвэл график интерфейсээр нь харьцдаг байсан бол энэхүү технологиор дамжуулж шинэ интерфейсийн үүд хаалга нээгдэж байгаа юм. Гарын хөдөлгөөнийг таних хэд хэдэн технологи буй болсныг дараах хэсэгт дэлгэрэнгүй танилцуулах болно.
Pадар технологи ашиглан гарын хөдөлгөөн таних /gesture recoginition by radar/
Энэхүү төрлийн төхөөрөмж дотор радио долгион цацруулагч чип байдаг бөгөөд тухайн долгион гаран дээр ойж буцаж төхөөрөмж дээрээ хүлээж авах зарчмаар ажилладаг. Pадар технологи ашиглахын давуу талуудаас дурдвал:
- Орчны гэрэл болон камер зэргээс үл хамааран ажилладаг.
- Холын зайнаас мэдрэх боломжтой бөгөөд маш хурдан дамжуулдаг.
Харин сул талуудын хувьд:
- Өөр төхөөрөмжийн дохионуудтай холилдон өөрчлөгдөх боломжтой.
- Байгаль орчинд ээлтэй бус.
Сенсоруудын тусламжтай гарын хөдөлгөөн таних /gesture recoginition by sensor/
Тусгай гарын хөдөлгөөн мэдрэх зориулалттай бүтээгдсэн сенсорууд процессор руу мэдээлэл дамжуулах байдлаар ажилладаг. Ихэвчлэн бээлий зэрэгтэй холбож өгсөн байдаг. Маш хурдан дамжуулдаг бөгөөд нарийвчлал өндөртэй. Харин сул тал нь байнга хэрэглэхэд амаргүй, гарт тухгүй байдаг.
Камерны тусламжтай гарын хөдөлгөөн таних
Камерт бичигдсэн дүрсүүдийг машин сургалтын моделиуд руу дамжуулан ямар хөдөлгөөн болохыг таних технологи юм. Нэмэлт төхөөрөмж шаардахгүй бөгөөд 3 хэмжээст харилцан үйлчлэлд ашиглах боломжтой. Орчны гэрэлтүүлгээс шууд хамааралтай.
дүгнэлт
Дохио зангаа ашиглах нь хүмүүст амархан хөдөлгөөнөөр компьютерт олон төрлийн оролт оруулах боломжийг олгоод байна. Хулгана кэйбойрдны хувьд зөвхөн товч дарах эсвэл хулганы хөдөлгөөн зэргийг ашигладаг байсан бол энэхүү технологуудаар илүү олон эвэнт үүсгэх боломж нээгджээ.