Хэрэв та өөрийн ур чадварыг хөгжүүлэх эсвэл шинээр ямар нэгэн ур чадварыг эзэмшиж хөгжүүлхийг хүсч байвал дараах 8-н аргатай танилцана уу.
Ур чадварыг хөгжүүлэх олон арга замууд:
- Өөртөө зорилго тавих.
Та өөрийн ур чадварыг хөгжүүлэхдээ нэгдүгээрт өөртөө зорилго тавих ба тухайн зорилго нь хэмжигдэхүйц, хүрч болохуйц байх ёстой.Мөн та тухайн зорилгыг биелүүлсэнээр өөрт ямар ашигтай вэ? гэдэг талаар сайн бодох хэрэгтэй. Хэрэв та зорилго оо тодорхойлсон бол тухайн зорилготоо хүрэх жижиг алхмуудад буюу зорилтуудад хуваах хэрэгтэй.Ингэснээр та юуг хэзээ хийх зэрэг нарийн төлвлөгөөг гаргах боломжтой болох юм.
- Ментортой болох
Ментор буюу танаас тухайн хөгжүүлэх гэж буй ур чадвараар илүү, зааж зөвлөх чадвартай хүн хайж олох шаардлагатай ба ингэсэнээр та ямар нэгэн асуудалтай тулгарвал асуудлыг хурдан шийдвэрлэх боломжтой болох юм.
- Шүүмжлэл сонсох
Найз нөхөд, гэр бүл, хамт ажилдаг хүмүүс зэрэг ойр дотныхоо хүмүүсээс өөрийн дутагдалтай тал, муу зуршил зэргийг асууж тэмдэглэж авах хэрэгтэй.Эдгээр дутагдалтай тал болон муу зуршилууд нь таныг хөгжихөд саад болж магадгүй юм.
- Хүссэн ажил мэргэжил, албан тушаалын тодорхойлолтыг хянаж үзэх
Та ямар нэг ажилын байр албан тушаалыг онолж байгаа бол энэ нь маш үр дүнтэй арга юм.Та тухайн ажилын зар торхойлолт, шаардагдах ур чадварыг харсанаар өөрт дутагдаж байгаа хэрэгтэй ур чадваруудыг мэдэж авах болно.
- Онлайн зэрэг олгох хөтөлбөрт хамрагдах
Сонирхож буй ур чадвар мэдлэгийнхээ зэрэг олгох сургалтанд сууснаар таны мэдлэг, болон үнэлэмж өсөх ба өөрийнхөө чадварыг бататгах баримт бичигтэй болох юм.