Би шинэ зүйл сурамаар байна гэхдээ зөв цаг нь мөн үү?
Код бичиж сурмаар байна гэхдээ тохиромжтой цаг нь мөн үү?
Гадаад хэлтэй болмоор байна гэхдээ хэзээнээс сурч эхлэх үү?
Энэхүү нийтлэлийг өөрийн хүсч байгаа ямар нэг зүйлийг хийж эхлмээр байгаа боловч эхлэхэд хамгийн зөв цаг нь хэзээ гэдгийг мэдэхгүй байгаа эсвэл хамгийн төгс буюу хагийн зөв цагийг хүлээж байгаа хүмүүст зориулан бичиж байна.
Бидэнд ном бичих, блог хөтлөх, шинэ зүйл сурах, фетнист явах гэх мэт хийхийг хүссэн маш олон зүйлс байдаг боловч хийх тохиромжтой цагийг хүлээж хойшлуулсаар байх нь элбэг байдаг.
Тэгвэл зөв цаг гэж байдаг уу?
Хийхийг хүссэн зүйлсдээ хүмүүс хамгийн зөв, төгс тохирох цаг ирэхийг хүлээсээр, тэр цаг нь ирэх юм бол хийж эхлэнэ гэсэн бодолтойгоор хойшлуулсаар байх тохиолдол бий.Гэхдээ энэ хэвээрээ байх юм бол та амьдарлийнхаа бүхий л цаг хугацааг хүлээлтэнд өнгөрүүлэх болно.Хэрэв та амьдралд зөв цаг ирэхийг хүлээж суух юм бол гадуур явж байхад тэнгэрээс цүнх дүүрэн мөнгө миний дээрээс унаад амьдрал минь өөрчлөгдөнө гэж итгэхтэй ялгаагүй буюу бараг л боломжгүй зүйлд найдаад сууж байна гэсэн үг юм. Энгийнээр бол амьдрал танд зөв цагийг хэзээ ч өгөхгүй бөгөөд үүнийг хүлээх нь дээрх зүйрлэлтэй адилаар утгагүй зүйл юм.
Гэхдээ энэ нь зөв цаг гэж байдаггүй гэсэн үг биш юм.Зүгээр л амьдрал бидэнд тэр төгс, хамгийн тохиромжтой цаг хугацааг гаргаж өгдөггүй бас үүнийг хүлээх хэрэггүй л гэсэн үг юм. Та энэ зөв цагийг өөрөө олж авах ёстой.Энэ нь маш амархан бөгөөд та зүгээр л яг одоо хийхийг хүссэн зүйлээ эхлүүлэхэд л болно.Уг эхлүүлсэн цаг чинь таны хүсэн хүлээдэг байсан хамгийн зөв цаг чинь байх болно.Таныг хийхийг хүссэн зүйлээ эхлүүлэх зөв цагийг олсон гэж найдаж байна.