fbpx

Распберри пи гэж юу вэ?

 Өмнөх нийтлэлээрээ та бүхэнд Ардуино компани болон тэдний үйлдвэрлэн гаргадаг Ардуино хавтангийн талаар танилцуулсан билээ. Тэгвэл одоо, гаднаасаа түүнтэй тун төстэй харагддаг Распберри Пи-гийн талаар сонирхуулъя.

 Распберри Пи нь нэг хавтант, цуврал жижиг компьютерүүд буюу SBCs юм. 2012 онд Их Британы Кембрижийн их сургуульд Распберри Пи сангаас энэхүү жижиг компьютерийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Уг төсөл нь ерөнхий боловсролын сургуулиудад компьютерийн шинжлэх ухааны суурь ойлголтыг заах, сурталчлах мөн цаашлаад хөгжиж буй улс орнуудад бүтээгдэхүүнээ түгээх зорилготой байв. Распберри Пиг санаачлагчдын олж харсан гол асуудал нь сурагчид, оюутнууд хичээлийнхээ хүрээнд компьютерийг хэрхэн ажилдаггийг ойлгоход бус харин компьютерийг ашиглахад суралцаж байсан юм. Одоогийн байдлаар дэлхий даяар Распберри Пиг програмчлал сурах, электроникийн төсөл хийх, гэрээ автоматжуулах, бүр зарим тохиолдолд үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглаж байна. 

Распберри Пи болон Ардуиногийн ялгааArduino Vs Raspberry Pi - Which One is Better for Robotics Projects? -  Electrical Engineering News and Products

Техник хангамж

Техник хангамжийн үзүүлэлтүүдээр нь харьцуулвал Ардуино хавтан нь 8 битийн микроконтроллертой ирдэг. Харин Распберри Пи хавтан 64 битийн микропроцессороор тоноглогдсон.

Ардуино 2 килобайт санах ой буюу РАМ-тай бол Распберри Пи нь 1 гигабайт, 2 гигабайт эсвэл 4 гигабайтын LPDDR4 SDRAM РАМ-тай.

 Оролт, гаралтын хувьд Ардуино нь USB-B оролттой бөгөөд энэ нь компьютероос програм хүлээж авах, үйлдэл хийх , тэжээлд холбогдох оролт гаралтыг дамжуулах боломжийг олгодог. Распберри Пи нь видео гаралтын 2 мини HDMI порт, SD картны порт, аудио порт, CSI камерын порт, DSI дэлгэцийн порт, 2 USB 2.0, USB 3.0 порттой тул илүү боловсронгуй юм.

Програм хангамж

 Програм хангамжийн хувьд эдгээр хоёр хавтанг харьцуулвал Ардуино үйлдлийн системгүй ба Ардуиногийн микроконтроллер нь програмчлалыг хялбаршуулсан C болон C ++ хэл дээр гүйцэтгэдэг. Распберри Пи нь ихэвчлэн Линукс үйлдлийн систем дээр ажилладаг. Тийм ч учраас Распберри Пи бол мини компьютер, харин Ардуино бол микроконтроллерт суурилсан хавтан юм.

(BTW this is the  LINUX penguin ;D)

Эрсдэл болон чанарын харьцуулалт

Эдгээр хоёр самбар нь маш бага хүчдэлээр ажилладаг ч Распберри Пи-ийн цахилгаан тэжээлд ямар нэгэн байдлаар доголдол гарвал программ хангамж болон программуудад ноцтой гэмтэл учирч болзошгүй. Харин Ардуино дээр цахилгаан тэжээл тасарвал автоматаар дахин ачааллах болно. 

Дээрх үзүүлэлтүүдээс дүгнэхэд Распберри Пи нь илүү хүчин чадал сайтай ч Ардуино зарим тохиолдолд илүү тохиромжтой сонголт байдаг. Жишээ нь Ардуино хавтангууд болон бусад хэрэгслүүд нь хэрэглэхэд илүү хялбар төдийгүй хямд. Тиймээс анхан суралцагчдад, эсвэл жижиг оврын энгийн төсөл хэрэгжүүлэхэд Ардиуног сонгож болно.

Одоо та бүхэнд Распберри Пи мини компьютер ашиглан хийсэн сонирхолтой робот болон төслүүдээс сонирхуулъя.

  1. Агаарын дайралтын дуут дохио

Энэхүү төхөөрөмж нь Распберри Пи болон e-lnk дэлгэц ашиглан Украйнд болж буй нөхцөл байдлыг дамжуулах, иргэдэд агаарын дайралтын үед сэрэмжлүүлэг дуут дохиог дүрсээр харуулах зорилготой. 

  1. Байгальд ээлтэй газар тарийлангийн робот

 

Хүмүүс ийм жижигхэн Распберри Пиг ашиглан өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй, бүр том оврын ч хэрэгсэл зохион бүтээж чаддаг нь гайхалтай. Газар тариалангийн олон төрлийн ажил хийж, хүний амьдралыг хөнгөвчилдөг, хатуу гадаргуун дээр ч ажрахгүй явдаг энэхүү роботикийг Распберри Пи тэжээдэг байна.

  1. Распберри кассны машин

Ердөө хэдхэн нэмэлт хэрэгслүүдийн тусламжтай дэлгүүрийн кассны машиныг өөрөө бүтээгээрэй. 

  1. Гольфын цохиур барьж авдаг робот

Гольфын цохиур хураадаг хүмүүсийн ажлыг тун удахгүй энэ робот орлох нь ээ. Мөн л Распберри Пи ашиглан програмчилж, зохион бүтээсэн байна.

Leave a Reply