fbpx

Урт давалгаа: Инновацийн мөчлөг хөгжил, дэвшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

1942 онд Joseph Schumpeter гэх эдийн засагчийн зохиосон “Бүтээлч устгал”-ын теором эдийн засгийн хөгжил болон энтрепренершипт чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү теоромоос үзвэл инновацийн урт давалгаануудын үр дүнд бизнесийн мөчлөг явагддаг байна. Тодруулбал, зах зээл уналтад ороход, аж үйлдвэрийн чухал хэсгүүд эдийн засагт асар их нөлөө үзүүлдэг байна.

Жишээ нь төмөр замын аж үйлдвэрийг авч үзвэл, 19-р зууны эхэн үед төмөр зам нь хотын хүн ам, худалдааг бүрэн өөрчилсөн байдаг. Үүнтэй адилаар интернет нь хэвлэл мэдээллээс эхлээд жижиглэн худалдаа хүртэл бүх салбарыг доройтуулж байна.

Инновацийн мөчлөг: 6 давалгаа

Аж үйлдвэрийн хувьсгалын анхны давалгаа болох нэхмэл эдлэл, усны эрчим хүчээс эхлээд 1990-ээд оны интернет хүртэл инновацийн зургаан давалгаа, тэдгээрийн гол ололт амжилтуудыг та бүхэнд танилцуулъя.

Нэг дэх давалгаа:

Аж үйлдвэрийн хувьсгалын эхний давалгааны үед усны эрчим хүч нь цаас, нэхмэл эдлэл, төмөр эдлэл үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн үеийн тээрэмүүдээс ялгаатай нь бүрэн хэмжээний далан нь турбинуудыг нарийн төвөгтэй туузан системээр ажиллуулдаг болсон байна. Нэхмэлийн дэвшил нь анхны үйлдвэрийг авчирч, хотууд тэдний эргэн тойронд өргөжиж эхлэв.

Хоёр дахь давалгаа:

1845-1900 оны хооронд хоёр дахь давалгаагаар төмөр зам, уур, гангийн томоохон дэвшил гарч ирэв. Төмөр замын салбар дангаараа төмөр, газрын тосоос эхлээд ган, зэс хүртэл тоо томшгүй олон салбаруудад нөлөөлсөн. Үүний үр дүнд төмөр замын томоохон монополиуд бий болсон.

Гурав дахь давалгаа:

Гурав дахь давалгаагаар гэрэл, утасны харилцаа холбоог тэжээх цахилгаан эрчим хүч бий болсон нь 1900-аад оны эхний хагаст давамгайлж байв. Хенри Форд Model T-ийг танилцуулж, угсрах шугам нь автомашины үйлдвэрлэлийг өөрчилсөн. Автомашин нь Америкийн метрополисын тэлэлттэй нягт холбоотой болсон байна.

Дөрөв дэх давалгаа:
Дараа нь дөрөв дэх давалгаагаар нисэх онгоцны аялал хувьсгал хийсэн.

Тав дахь давалгаа:

1990-ээд оны эхээр интернет гарч ирсний дараа мэдээллийн урсгалд нөлөөлж байсан бэрхшээлийг арилгасан юм. Тав дахь давалгааны шинэлэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь улс төрийн хэрэг, мэдээ мэдээлэл, харилцаа холбоог өөрчилсөн. Интернет нь даяаршлын шинэ хил хязгаарыг нээсэн бөгөөд дижитал мэдээллийн урсгалыг хил хязгааргүй болгосон юм.

Зургаа дахь давалгаа:
Хиймэл оюун ухаан, IoT, робот техник, дроныг хамарсан дижиталчлал нь зургаа дахь давалгаа болж байгааг бөгөөд цоо шинэ дүр зургийг зурах бололтой. Тухайлбал, системийг автоматжуулах, урьдчилан таамаглах аналитик, өгөгдөл боловсруулах зэрэг нь том нөлөө үзүүлж чадахаар байна. Үүний үр дүнд биет бараа, үйлчилгээ цахим хэлбэрт шилжих магадлалтай ба аливаа асуудал, даалгавруудыг гүйцэтгэх хугацаа хэдэн цагаас хэдэн секунд хүртэл буурах боломжтой болно.

Үүний зэрэгцээ “clean tech” тэргүүн эгнээнд гарч ирж магадгүй юм. Технологийн шинэчлэл бүрийн гол цөм нь нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд оршдог бөгөөд уур амьсгалын асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Нарны PV болон салхин эрчим хүчний зардал бага байгаа нь давуу талыг бий болгож байна.

Leave a Reply