fbpx

Бид өмнө нь микрочипийн талаар мэдээлэл оруулж байсан. Энэ удаад энэхүү сэдвийн дагуу микрочип эрүүл мэндийн салбарт хэрхэн хөгжиж байгаа нэгэн жишээг авч мэдээлэл хүргэе. Энгийн жижиг микрочип дээр хүний эрхтнүүд байна гэвэл та итгэх үү? Энэхүү сэдвийн дагуу эрдэмтэн судлаачид судалгаа хийн хөгжүүлэлт хийжээ. Хэдий олон хүн энэ сэдвийн талаар судалгаа хийж байсан ч Доналд Е.Ингбер гэх эрдэмтэн нь энэхүү хүний эд эрхтэнг микрочип дээр дуурайлган хийх туршилтыг санаачлан зохион байгуулсан анхдагчдын нэг билээ.

Чип дээрх хүний эрхтнүүд нь хүний эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааг дуурайлгасан жижиг, бичил шингэн төхөөрөмж юм. Эдгээр нь ихэвчлэн шил, полимер гэх мэт тунгалаг материалаар хийгдсэн байдаг ба бичил суваг, тасалгаанаас бүрддэг. Мөн эдгээр нь амьд эстэй адил бодит амьдрал дээр эсийг өсгөх боломжтой.

Хүний эд эрхтнийг чип дээр бүтээх гол зорилго нь бодит бус орчинд буюу компьютер графикаар хүний бие дээр илэрч буй өвчинг илүү нарийвчлалтай оношилж, урьдчилсан таамаг гаргах байсан юм. Эрдэмтэд төрөл бүрийн эд, эс, эрхтнүүдийн хоорондын нарийн төвөгтэй харилцаа хамаарлыг чипэн дээр суулган мэдэж авснаар эм, хорт бодис, хүрээлэн буй орчны хүчин зүйлс тухайн хүний бие болон эд эрхтэнд ямар нөлөө үзүүлж байгааг ажиглан судлах зорилгоор ашиглах боломжтой.

Энэхүү чипүүд хүний уушиг, элэг, бөөр, зүрх, гэдэс зэрэг эрхтнүүдийг тус бүрд нь дуурайлган хийгддэг бөгөөд чипүүд нь хоорондоо холбогдон амьд хүний эд эрхтнээс ялгаагүй хариу үйлдлийг үзүүлж хиймэл эд эрхтний системийг бий болгодог. Эдгээр чипүүд нь судлаачдад өвчтөний ген, физилогит үндэслэн өвчний механизмыг судлах, эмийн үр нөлөөг харах зэрэг боломжуудыг олгох боломжтой.

Хүний эд эрхтнийг чип дээр суулгах технологи нь хөгжлийн эхний шатандаа байгаа хэдий ч амьтдын туршилт дээр үндэслэн эмийн нээлтийг хурдасгах, эмчлэл зүйн судалгаа зэрэг дээр ирээдүйд том хүлээлт үүсгээд байгаа ажээ. Энэхүү судалгаа угтаа бол 11 жилийн өмнө хийгдэж байсан байна. Гэсэн ч өдийг хүртэл эхний шатандаа байгаа нэг том шалтгаан нь судалгаанд дор хаяж 3 тэрбум долларын хөрөнгө хэрэг болсон. Мөн цаг хугацааны хувьд ч маш их хугацаа орох судалгаа гэж байжээ. Гэхдээ хэрвээ энэхүү асуудлуудыг даван амжилттай хөгжүүлж чадах юм бол шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт маш том нээлтийг хийж магадгүй ирээдүйд хүний дутагдалтай эд эрхтэнг чипээр орлуулан хүний амийг ч аврах боломжтой байх гэсэн хүлээлтийг миний зүгээс үүсгээд байгаа юм.

Leave a Reply