fbpx

Мөн тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Хэрвээ та Мэдээллийн технологийн салбарт суралцаж байгаа эсвэл ажилладаг бол амжилтанд хүрэхийн тулд та эхлээд хэд хэдэн ур чадварт суралцах хэрэгтэй. Эдгээр ур чадварууд нь танийг IT-гийн аль ч салбарт өндрөөр үнэлэгдсэн, үр бүтээмжтэй, хөрвөх, дасан зохицох чадвар сайтай мэргэжилтэн болоход тусална.

Мэдээллийн технологийн ур чадвар гэж юу вэ?

Мэдээллийн технологийн ур чадвар нь өргөн хүрээний техникийн ур чадвар, програмчлалын мэдлэгээс гадна багтайгаа харилцахад тань туслах хүн хоорондын харилцааны чухал ур чадваруудыг агуулдаг. Ажлын байранд болон их сургуульд сурсан техникийн ур чадвар нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд шаардагддагбол харилцаа холбоо, манлайлал зэрэг зан төлөвт суурилсан ур чадвар нь хамтран ажиллагсад, багийн гишүүд болон үйлчлүүлэгчидтэйгээ эерэг харилцаа тогтооход тусалдаг.

Танд яг одоо хэрэгтэй 12 IT-гийн ур чадвар

Та өөрийн сурсан мэдээллийн технологийн мэдлэгээ ахиулах эсвэр бүр анхлан суралцах гэж байгаа бол доорх шилдэг 12 ур чадваруудыг мэдэхгүй өнгөрч байж магадгүй юм.

1. Программчлалын олон төрлийн хэлний мэдлэг

Программчллын хэлний мэдлэг нь ихэнх мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн үндсэн шаардлага юм. Та өөрийн мэргэжил, албан тушаалаас хамааран HTML, C++, Python, JavaScript, SQL, ОAWS, TensorFlow гэх мэт кодчиллын олон төрлийн хэл мэддэг байх шаардлагатай. Мөн технологийн салбар асар хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байгаа энэ үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ төрлийн программ хангамжийн мэдлэгүүдийг байнга сурч байх шаардлагатай.

2. Харилцаа холбоо

Мэдээллийн Технологийн салбар байнгын багийн хамтын ажиллагаан дээр суурилж байдаг. Сайн харилцааны ур чадвар нь амьдралын бараг бүх талбарт, ялангуяа ажлын байранд чухал ач холбогдолтой ур чадвар. Энэ бол технологитой холбоотой мэдлэг мэдээллүүдийг бусадтай хуваалцах, бусдад тусалж, харилцаж байхдаа хамт олонтойгоо эерэг холбоо тогтооход зайлшгүй soft-skill буюу зөөлөн ур чадвар юм. Та энэ салбарт ажиллахдаа үргэлж ямар нэгэн багт хөгжүүлэгч, инженер эсвэл системийн администратороор ажиллах хэрэгцээтэй тулгарна. Мөн IT-гйин мэргэжилтнүүд зөвхөн багийнхаа гишүүдтэй ажиллаад зогсохгүй компанийн бусад хэлтэс болон компаниас гадуурх хүмүүс, үйлчлүүлэгчидтэй харилцдаг. Ажилчдын уулзалтаас эхлээд ганцаарчилсан техникийн тусламжийн дуудлага, хамт ажиллагсадтайгаа ярилцах хүртэл өдөр тутмын нийгмийн харилцаанд ч бас орох нь мэдээуж. Тиймээс та өөрийн бусадтай харилцах, багаар ажиллах, бусдыг сонсох зэрэг зөөлөн ур чадваруудаа (soft skills) хөгжүүлэх тал дээр анхаараарай.

3. Зохион байгуулалт, төлөвлөлт

Өөрийн ажиллаж буй төсөл, даалгавруудыг сайн зохион байгуулх нь таныг үр бүтээмж өндөртэй багийн гишүүн байхад тусална. Компаниуд ажлаа хуваарийн дагуу гүйцэтгэхийн ач холбогдолыг мэддэг учраас зохион байгуулалтын өндөр ур чадвартай хүмүүсийг ажилд авдаг. Мэдээллийн тенхнологийн аль ч салбарт өдөр бүр таны ажлын ачааллыг зохицуулах чадварыг шалгадаг шинэ сорилтуудтай тулгарна. Хэрэв та хувийн зохион байгуулалт сайтай бол бүтээмжийнхээ түвшинг эерэгээр харуулж, багтаа өндрөөр үнэлэгдэх боломжтой болдог.

4. Манлайлал

Манлайлах, удирдан зохион байгуулах чадвар хүн болгонд харилцан адилгүй байдаг. Гэсэн хэдий ч ямар ч салбарт амжилт олохын тулд зайлшгүй шаардагддаг ур чадваруудын нэг юм. Ялангуяа багаар ажиллах болон төсөл удирдаж явуулдаг IT-гийн салбарт мэргэжилтнүүд их бага хэмжээгээр манлайлах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.

5. Дүгнэлт хийх

Мэдээллийн технологийн мэргэжилтний хувьд та өгөгдлийн сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сайжруулах зөвлөмж өгөх шаардлагатай олон төрлийн төслүүдэд оролцох болно. Та мөн буруу ажиллаж байгаа зүйлээ засах шаардлагатай үргэлж тулгарна. Шүүмжлэгч, аналитик сэтгэлгээ чадвартай байх нь ажлаа үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай шийдлүүдийг олоход тусална.

6. Бүтээлч сэтгэлгээ

Мэдээлийн технологийн салбар өдөр бүр шинэчлэгдэн хувьсаж байдаг. Тийм ч учраас энэ салбарт тэргүүлэхийн тулд мэргэжилтэн шинэ санаа гаргаж өөрийн ажиллаж байгаа төсөл ажлаа бүтээлчээр шийддэг байх, шинэ зүйл

7. Төсөл удирдах

Мэдээллийн технологийн хэлтэст үргэлж олон тооны төсөл хэрэгжиж байдаг. Ажлын ачааллаа үр дүнтэй удирдаж чаддаг байх нь эцсийн хугацаанд багтаж төслөө дуусгах, зорилгодоо хүрэх, асуудлыг шийдвэрлэхэд тань тусална. Төслийн менежментийн практикийн ур чадвартай байх нь ихэнх ажил мэргэжлийн салбарт ажил олгогчдод таалагддаг, учир нь энэ нь цаг хугацаа, мөнгөө зөв зарцуулдаг гэсэн үг юм.

8. Тэвчээр

Ямар ч ажлын байр, мэргэжилд хүмүүс хийж байгаа зүйлдээ амжилтанд хүрэхийн тулд тодорхой хэмжээний тэсвэр тэвчээр шаарддаг. Сорилтгүй бол өөрчлөлт гарах нь ховор.

9. Шүүмжлэгч сэтгэлгээ, алдааг олж харах

Мэдээллийн технологийн хэлтсийн гишүүд алдааг олж засварлах, шийдвэрлэх чадвартай гэдгээрээ алдартай. Хүмүүс технологитой холбоотой асуудалтай тулгарах бүрд тэд өөрсдөө шийдэж чадахгүй бол техникийн тусламж дуудах болно. Та хэсэг хугацаа шаардагдах хэцүү алгоритмуудтай ажиллаж магадгүй. Эндээс л таны техникийн мэдлэг, олон жилийн туршлага танд хэрэгтэй шийдлүүдийг олоход тусална.

Хүн бүрт өдрийн 24 цаг ижил байдаг. Ажлаас гадуур 16 цагийн турш юу хийх нь таны бүрэн эрх юм. Таны ажил олгогчийн сонирхдог зүйл бол та ажлын найман цагаа хэр их зүйл хийж чадах вэ гэдэгт л байгаа юм. Та ажлын цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрөөж болохоо тайлбарлаж эсвэл үзүүлээрэй, тэгвэл та маш хурдан үнэ цэнэтэй ажилтан болно. Цаг хугацаа мөнгө бол ажил олгогчид цагаа хариуцлагатай ашигласан ажилчдаа урамшуулдаг гэдгийг санаарай.

10. Санаачлагатай байдал

Танд ямар нөөц байгаа, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар мэдэх нь мэдээллийн технологийн мэргэжилтний хувьд агуу чадвар юм. Та төсөв, цаг хугацаа эсвэл таны хяналтаас гадуур өөр зүйлээр хязгаарлагдаж болно. Гэхдээ зөв нөөц бололцоотой бол та төслийн зорилгодоо хүрэхэд саад болох аливаа саад бэрхшээлийг даван туулж чадна. Чадварлаг байх нь зөвхөн таны ажлын туршлага төдийгүй хамт ажиллагсдынхаа туршлагыг сайжруулж чадна, учир нь та сурсан зүйлээ тэдэнтэй хуваалцахыг хүсдэг.

11. Сониуч зан

Шинэ зүйлд суралцах хүсэл карьерыг тань илүү өндөр амжилтанд хүргэх болно. Хэрэв та сониуч хэвээр байвал мэдэхийг хүссэн зүйлийнхээ хариултыг хайхыг аяндаа хүсэх болно. Сониуч зан нь таныг шинэ нээлтүүдэд хөтөлж, улмаар технологийн тодорхой ухагдахуунд сургадаг. Аливаа зүйл хэрхэн ажилладагийг бүрэн ойлгосны дараа та төөрөгдлийн эх үүсвэр рүү шууд очиж болно.

12. Цаг төлөвлөлт

Хүн бүрт өдрийн 24 цаг ижил байдаг. Ажлаас гадуур 16 цагийн турш юу хийх нь таны бүрэн эрх юм. Таны ажил олгогчийн сонирхдог зүйл бол та ажлын найман цагаа хэр их зүйл хийж чадах вэ гэдэгт л байгаа юм. Та ажлын цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрөөж болохоо тайлбарлаж эсвэл үзүүлээрэй, тэгвэл та маш хурдан үнэ цэнэтэй ажилтан болно.

Leave a Reply