"Stack Overflow-ийн 2020 оны хөгжүүлэгчдийн судалгаагаар мэргэжлийн хөгжүүлэгчдийн 54 гаруй хувь нь 16 нас хүртлээ эхний мөр кодоо бичжээ."
Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ хичээлээс гадуурх сургалтад явуулахдаа сагсан бөмбөг, бүжиг, хөгжмийн дугуйлан гэх мэт үндсэн ойлголтуудад хүүхдүүдээ хамруулах чиг хандлагатай байдаг. Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ зөв хүмүүжил, цэгцтэй сэтгэхэд хэрхэн програмчлал нөлөөлдөг тухай буюу Яагаад програмчлалын хэлийг хүүхэд сурах ёстой вэ? гэдгийг мэдэх нь маш чухал. Хүн бүр математик ч болох албагүй байдаг ч гэсэн математик бүх шинжлэх ухааны хаан нь байх болно. Харин хүн бүр програмчлалыг мэдэх шаардлагагүй ч гэсэн түүнийг сурснаар олон тооны зөөлөн ур чадвар, ашиг тусыг өгдөг гэдгийг та сурсныхаа дараа л мэдэх болно.
Програмчлалын хэлийг хүүхэд сурах нь маш олон давуу талтай. Үүнээс хамгийн чухал гэсэн 10 нь шалтгааныг дурдъя.
1. Програмчлал нь бүтээлч байдалд сургадаг
UC Berkeley-ийн сэтгэл судлаачдын хийсэн судалгаагаар нас ахих тусам хүний бүтээлч байдал буурдаг болохыг олж мэджээ. Таны хүүхэд апп ашиглах эсвэл видео тоглоом тоглохын оронд түүнийг төсөөлж, төлөвлөж, хөгжүүлэх нь тархины бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг байна.
2. Асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг
Хүүхдүүдэд илүү хийсвэр ойлголтуудыг хөгжилтэй хэлбэрээр дүрслэн харуулахад тусалдаг бөгөөд энэ нь математикийг бодит амьдрал дээрх асуудлыг шийдвэрлэхэд ашиглах боломжийг олгодог.
3. Насан туршийн боловсрол
Шинэ технологи нь хүмүүсийн харилцах арга барил, ажлын шаардлага, бидний эргэн тойрон дахь ертөнцийг хэрхэн мэдэрч байгааг хүртэл бүгдийг өөрчилж байна. Үргэлж өөрчлөгдөж буй энэ ертөнцөд орчин үеийн хүүхдүүд дасан зохицох чадвартай насан туршдаа суралцагч болох болно.
4. Програмчлал бол дэлхийн хэл юм
Програм хангамж бол бидний амьдралд маш их нөлөөлдөг чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үнэндээ дэлхийн хэл юм. Ирээдүйд хүүхэд компьютерийн хэл мэдэхгүй бол энэ нь бичиг үсэг тайлагдаагүйтэй агаар нэг билээ.
5. Карьераа хөгжүүлэх
Хөдөлмөрийн статистикийн товчоо 2018-2028 оны хооронд програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын байр 21 хувиар өсөх төлөвтэй байгаа нь бүх ажил мэргэжлийн дундаж үзүүлэлтээс дөрөв дахин их байна. Хэдийгээр таны хүүхэд заавал хөгжүүлэгч болох шаардлагагүй ч эцсийн дүндээ тэднийг ажлын зах зээлийн өрсөлдөгчдөөс дээгүүрт оруулах чадвар байх болно.
6. Харилцааны ур чадвар
Програмчлал гэдэг бол бие даасан үйл ажиллагаа биш юм. Харин багийн тоглолт юм. Хүүхдээ програмчлалын ангид элсүүлэх нь тэдний багаар ажиллах, харилцааны ур чадварыг хөгжүүлэх сайхан арга байж болох ба харилцааны чадвар сайтай байх нь хүүхдүүдэд нийгмийн орчныг удирдах, бусадтай хамтран ажиллах, сурлагын амжилт гаргах, зорилгодоо хүрэх боломжийг олгодог.
7. Сэтгэн бодох чадвар
Бага наснаасаа тооцоолох сэтгэхүйгээ хөгжүүлсэн хүүхдүүд юмсын хоорондын холбоо хамаарлыг ойлгох нь хурдан байдаг. Энэ нь тэдний өдөр тутмын амьдралд болон сургуульд хоёуланд нь тусалдаг, учир нь програмчлалд суралцаж эхэлсэн хүүхдүүдийн ихэнх нь математикийн бодлого шийдвэрлэх, гадаад хэл сурах, уншиж ойлгох чадвараа сайжруулах үед сургуулийн олон хичээлийн өөрчлөлтийг анзаардаг.
8. Төвлөрөл, тэсвэр тэвчээр сайжирдаг
Програмчилж сурах нь оюуны хүч чармайлт , маш их дадлага шаарддаг үйл ажиллагаа юм . Тиймээс хүүхдүүд код бичиж сурснаар анхаарлаа төвлөрүүлэх, хичээлдээ ч, өдөр тутмын амьдралаа зохион байгуулах насан туршдаа үйлчлэх хэв маягийг бий болгоход тусалдаг.
9. Өөрийгөө үнэлэх үнэлэмж сайжирна
Хүүхдүүдийн хувьд хичээл зүтгэл хэрхэн бодитой болж байгааг харах нь (робот эсвэл хөгжилтэй програм, өөрөө зохион бүтээсэн видео тоглоом) өөрийн хийж чадах зүйлээ харах мөн үүнийг бусад хүмүүс ашиглах үед өөрөөрөө бахархадаг. Ирээдүйд аливаа зүйлийг шинээр зохион бүтээх урам зоригийг олж авдаг
10. Програмчлал бол хөгжилтэй
Кодчилол нь "бидний гүнд бий болсон бүтээлч хүсэл тэмүүллийг баясгаж, бидний нийтлэг мэдрэмжийг баясгадаг ..." Бага Фредерик П.Брукс
Код бичиж сурахдаа хүүхдүүд санаа гаргаж, зураглал гаргаж, бүтээж, бодит болгож, ажил хэрэг болгодог. Өмнө хүүхдүүд лего тоглоомоор хүссэн бүхнээ хийдэг байсан бол одоо бүтээлээ түүнд хүрэлгүйгээр хийж хөдөлгөж чадаж байна. Сонирхолтой биш гэж үү?