
Нүдний хөдөлгөөнөөр удирдагдах ертөнц: Apple Vision Pro технологийн нууц

Б.Эрдэнэбаяр
Багш


Б.Эрдэнэбаяр
Багш
Та өөрийгөө яг л "шидтэний" адил ямар ч хулгана, гар ашиглалгүйгээр зөвхөн харах төдийд л компьютерыг удирдаж байна гэж төсөөлөөд үз дээ. Apple Vision Pro төхөөрөмжийг анх зүүсэн хүмүүс
үүнийг "телепат" буюу бодлоороо удирдаж байгаа мэт гайхалтай мэдрэмж гэж тодорхойлдог. Гэхдээ энэ нь шид биш, харин инженерчлэлийн асар нарийн шийдэл юм. Хүний нүд хэрхэн "хулгана" (Mouse)
болж хувирдаг вэ?
Apple Vision Pro-ийн дотор талд хүний нүдэнд үл үзэгдэх хэт улаан туяаны (Infrared) гэрэл гаргагч жижиг LED цагираг болон өндөр хурдны 4 камер байдаг.
1. Гэрлийн тусгал: LED-үүд нүдний эвэрлэг бүрхэвч болон хүүхэн хараа руу үл үзэгдэх гэрлийн хээг (Pattern) тусгана.
2. Камерын хяналт: Камерууд эдгээр тусгалыг маш өндөр хурдтайгаар (секундэд олон зуун удаа) буулгаж авна.
3. R1 Чипийн тооцоолол: Төхөөрөмжийн "тархи" болох R1 чип нь гэрлийн тусгал нүдний хаана ойж байгааг шинжилж, таныг яг аль цэг рүү харж байгааг 12 миллисекундээс ч бага хугацаанд (нүд ирмэхээс хурдан!) тооцоолж гаргадаг.

Үүнийг харанхуй өрөөнд байгаа хөдөлж буй толь руу гар чийдэнгээр тусгаж, ойсон гэрлээр нь толь хаашаа харж байгааг олж мэдэхтэй зүйрлэж болно. Толь (таны нүд) бага зэрэг хөдлөхөд
л ойсон гэрэл (Infrared reflection) байрлалаа өөрчлөх бөгөөд үүнийг компьютер маш мэдрэгээр бүртгэж авдаг.
Өмнө нь бид компьютертэй харилцахын тулд заавал биеэрээ хүрдэг (Товчлуур дарах, хулгана хөдөлгөх) байсан бол одоо технологи "Spatial Computing" буюу орон зайн тооцоолол руу шилжиж байна.
Энэ нь бидний хүрээлэн буй орчныг өөрөө дэлгэц болгон ашиглах боломжийг олгож байгаа юм. Сонирхолтой нь, Apple таны нүд хаашаа харж байгаа мэдээллийг апп-уудад шууд өгдөггүй бөгөөд зөвхөн
таныг хуруугаа нийлүүлж "товшилт" (Click) хийх үед л тухайн үйлдлийг баталгаажуулдаг нь хувийн нууцыг хамгаалж буй инженерчлэлийн нэгэн чухал хэсэг юм.
Хэрэв ирээдүйд бид нүдээрээ бүгдийг удирддаг болбол уламжлалт "хулгана" (Mouse) болон "гар" (Keyboard) бүр мөсөн устах болов уу? Эсвэл зарим зүйлийг хийхэд тэдгээр нь илүү тохиромжтой
хэвээр байх уу? Өөрийн бодлоо хуваалцаарай.