
Бяцхан боловч хүчирхэг microcontroller SEEED STUDIO XIAO

Э. Бумбаяр
Багш


Э. Бумбаяр
Багш
Seeed Studio бол нээлттэй техник хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлдгээрээ алдартай компани. Тэдний бүтээсэн Seeed Studio XIAO нь ердөө эрхий хурууны чинээ хэмжээтэй боловч маш хүчирхэг бөгөөд Arduino IDE болон MicroPython дээр программчлагдах боломжтой microcontroller юм. "XIAO" гэдэг нь хятад хэлээр "жижиг" гэсэн утгатай.
XIAO SAMD21 — ARM Cortex-M0+, тогтвортой ажиллагаа.
XIAO RP2040 — Dual-core, Raspberry Pi-ийн чиптэй, 264KB SRAM.
XIAO nRF52840 Sense — Bluetooth 5.0, PDM microphone, 3-axis IMU, TinyML-д тохиромжтой.
XIAO ESP32S3 Sense — AI application, camera, microphone, SD card.
XIAO ESP32C6 — Wi-Fi 6 дэмждэг, IoT application-д тохиромжтой.

Хүчирхэг CPU: ARM Cortex-M0+, Dual-core RP2040, Dual-core ESP32-S3 гэх мэт.
Эрчим хүчний давуу тал: Бага чадал зарцуулдаг (ultra low power) горимуудтай тул battery-гаар удаан ажиллана. Энэ нь IoT, зүүх төхөөрөмж (wearable) дээр маш том давуу тал болдог.
Жин, хэмжээ: Робот, IoT, ухаалаг бугуйн цаг, mini drone зэрэг зай багатай жижиг төхөөрөмж. Хэмжээ: 21 x 17.5 мм, Жин: ~2 грамм орчим.
Олон төрлийн хөгжүүлэлтийн интерфейсүүд:
Analog/Digital Pins: 11 ширхэг
PWM: 10 ширхэг
QTouch: 7 ширхэг
DAC: 1 ширхэг
I2C, UART, SPI, SWD: тус бүр 1 суваг
USB (Device/Programming): 1 порт
Холболт: USB Type-C, Li-Po battery-гаар ажиллах боломжтой
Программчлалын сонголт:
C++ (Arduino IDE)
Python (MicroPython)
PlatformIO
Хямд өртөг:
XIAO ESP32C3, XIAO ESP32C6 — 20,000₮ орчим
XIAO ESP32S3 — 32,000₮ орчим
XIAO ESP32S3 Sense — 50,000₮ орчим
Нээлттэй эх сурвалж: Жишээ, код, үнэгүй сангууд — Seeed Studio Wiki, GitHub, Hackster.io

The Smallest Drone: XIAO ESP32S3 ашиглан хийсэн гар утсаараа удирдах боломжтой mini drone.
Zippy Robot: XIAO nRF52840 ашигласан 3.6 см өндөртэй, бие даан алхдаг хоёр хөлт робот.
SMALLEST Robot Car with Camera: XIAO ESP32S3 Sense ашиглан хийсэн камертай, Bluetooth-ээр удирдах боломжтой робот машин.
Soil Moisture Monitor: XIAO ESP32C3 ашиглан хөрсний чийг хэмжиж, LED-ээр статустай харуулдаг ухаалаг цэцгийн сав.
Seeed Studio XIAO нь жижигхэн хэмжээтэй боловч том санааг бодит болгох хүчтэй microcontroller юм. Хямд өртөг, олон талын дэмжлэгтэй тул сургууль, боловсролын орчинд өргөнөөр ашиглах боломжтой. Ялангуяа роботик болон IoT төслүүдэд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд хүүхдүүдэд технологийн суурь ойлголтыг өгөөд зогсохгүй, өөрсдөө бүтээл хийж сурах дадлыг бий болгоно.
Энэ самбарын давуу тал нь зөвхөн сургалтын хэрэглээнд биш, бодит амьдралд ч хамаатай. Ухаалаг гэрэлтүүлэг, усалгааны систем, жижиг робот, зүүх төхөөрөмж зэрэг төслүүд бүгд хүүхдийн гараар бүтээгдэж, тэдний сэтгэн бодох чадвар, шинийг эрэлхийлэх хүсэл, программчлалын ур чадвар зэрэг олон талын хөгжлийг дэмждэг.
Ирээдүйн инженер, зохион бүтээгч, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд Seeed Studio XIAO бол хамгийн тохиромжтой багажийн нэг. Хүүхдүүд өөрийн гараар хийсэн төхөөрөмжөө ажиллуулж харах мөч нь тэднийг зөвхөн хэрэглэгч биш, харин бүтээгч гэж өөрийгөө харж эхлэхэд тусална.