
Серверийн виртуалчлал

Н.Чигцалмаа
Багш


Н.Чигцалмаа
Багш
Серверийн виртуалчлал нь процессор (CPU), санах ой (RAM), хадгалах төхөөрөмж, сүлжээ зэрэг физик нөөцийг программ хангамжин дээр хийсвэрлэн, хэд хэдэн виртуал машин (VM) хэлбэрээр хуваарилан ашиглах технологи юм. Виртуал машин бүр бие даасан систем учир програм суулгах, тохиргоо хийх, турших, ачаалал тэнцвэржүүлэх зэрэг олон үйлдлийг системийн бусад хэсэгт нөлөөлөлгүйгээр гүйцэтгэх боломжтой байдаг. Энэ хийсвэрлэлийг хэрэгжүүлэгч гол бүрэлдэхүүн хэсэг нь hypervisor юм.

Hypervisor нь физик нөөцийг виртуал машинуудад хуваарилах, тэдгээрийн хоорондын тусгаарлалтыг хангах, аюулгүй байдлыг хянах үндсэн үүрэгтэй программ хангамж юм. Hypervisor-ийг архитектурын хувьд дараах хоёр төрөлд ангилна.
Физик техник хангамж дээр шууд суурилан ажилладаг тул хост үйлдлийн системийн оролцоогүйгээр нөөцийг удирддаг.
Давуу тал: Нөөцийн алдагдал бага, гүйцэтгэл өндөр.
Хэрэглээ: Дата төв, үүлэн тооцооллын (Cloud Computing) дэд бүтэц болон байгууллагын түвшний кластер системүүд.
Одоо байгаа хост үйлдлийн систем дээр хэрэглээний программ хэлбэрээр ажилладаг.
Давуу тал: Суулгах, тохируулахад хялбар, олон төрлийн төхөөрөмжтэй нийцтэй.
Хэрэглээ: Программ хангамжийн хөгжүүлэлт, тест хийх орчин, боловсрол болон судалгааны зориулалттай локал виртуалчлал.

Серверийн виртуалчлал нь техник хангамжийн зардлыг бууруулахаас гадна цахилгаан хэрэглээ, хөргөлт болон физик зайны ашиглалтыг хэмнэх боломжийг бүрдүүлдэг. Мөн системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах (Disaster Recovery), нөөцлөлт (Backup), өргөтгөх чадвар (Scalability)-ыг сайжруулдаг.