
MVC архитектур гэж юу вэ ?

Х.Буяндэлгэр
Багш


Х.Буяндэлгэр
Багш
Програм бичиж үзэж байсан хүн бүр “MVC” гэдэг үгийг нэг удаа ч бол сонссон байдаг. Анх харахад учир битүүлэг товчлол шиг боловч үнэндээ цаанаа тийм ч аймшигтай зүйл биш. Зүгээр л кодоо эмх цэгцтэй байлгах гэсэн хамгийн үндсэн санаа.
Model — Өгөгдлийн ерөнхий зураг
View — Хэрэглэгчид харагдах өгөгдөл
Controller — Удирдагч тус тусад нь дэлгэрэнгүй тайлбарлавал :

Model бол өгөгдөлтэй холбоотой бүх зүйлийг агуулна . Өгөгдлийн сан руу хүсэлт явуулах, бизнес логик болон дүрэм шалгах гээд системийн тархи юм.
Жишээ нь:
Хэрэглэгчийн бүртгэл, барааны жагсаалт, захиалгын мэдээлэл… бүгд Model.
View бол хамгийн асуудал багатай хэсэг. Хэрэглэгч юу харна, юу буцаж ирнэ, ямар JSON, ямар HTML харагдах вэ гэдгийг энэ шийднэ.
Backend дээр бол голцуу:
HTML харуулна
эсвэл JSON хариу буцаана
Товчхондоо, би хэрэглэгчид юу үзүүлэх вэ ? гэдэгтэй холбоотой.
Хэрэглэгч ямар нэг хүсэлт явууллаа гэж бодъё:
“/users”
“/login”
“/products/123”
Энэ бүхнийг хамгийн түрүүнд Controller хүлээж авна. Дараа нь Model руу өгөгдөл явуулж, авсан үр дүнгээ View руу дамжуулж, эцэст нь хариу болгоод хэрэглэгч рүү буцаадаг.
Энд голдуу:
Шалгалт
Чиглүүлэлт
Холболтын логик
хэрэгждэг билээ .
Хэрэглэгч → Controller → Model → View → Хариу
Ийм л энгийн.

Учир нь:
Код нь хэзээ ч хоорондоо хутгалдаж coupling ихэсдэггүй
Засварлахад амар
Багийн ажилд маш тохиромжтой
Томорсон ч бүтцийн хувьд эвдрэхгүй
Бүх том фрэймворкууд дээр бараг стандарт болсон
Spring Boot, Laravel гээд бүгд л энэхүү зарчмаар явдаг.