
Juice Jacking: ЦЭНЭГ авах гэж байгаад...

Г.Өлзийтөгс
Багш


Г.Өлзийтөгс
Багш

JUICE JACKING ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ бол хакеруудын ашигладаг нэг муухай арга. Нийтийн USB цэнэглэгч станц эсвэл кабелиар дамжуулан хэрэглэгчийн мэдээлэл хулгайлах буюу хортой програм суулгадаг кибер халдлагын нэг хэлбэр юм. Энэ нэрийг 2011 онд аюулгүй байдлын сэтгүүлч Брайан Крэбс DEF CON 19 бага нийтлэлд анх хэрэглэсэн бөгөөд 2023 оны 5-р сард АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо (FBI) нийтийн USB порт ашиглахаас зайлсхийхийг иргэдэд анхааруулсан.
Харандааны Жишээ:
USB кабелийг “харандаа” гэж төсөөлөөрэй. Харандаагаар зөвхөн бичих боломжтой бол гайгүй. Гэхдээ хэн нэгэн тэр харандааны дотор нарийн камер нуучихвал — бичиж байгаа бүхнийг нь тэр харна. USB ч мөн адил: кабель нь цэнэглэхийн зэрэгцээ мэдээллийг “уншиж” чаддаг.
“ЯАЖ АЖИЛЛАДАГ ЮМ?”
USB залгуур нь 5 зүү агуулдаг: цахилгаан дамжуулах (VBUS), газардуулга (GND), мэдээллийн хоёр шугам (D+, D–), мөн OTG зүү (ID). Зөвхөн цэнэглэхэд цахилгааны зүүг л ашигладаг — гэвч халдагч нь мэдээллийн зүүг идэвхжүүлэн таны төхөөрөмжтэй нууцаар холбогдоно.

Халдагч нийтийн цэнэглэгч станцыг физикээр орлуулах буюу дотор нь жижиг микроконтроллер (жишээ нь Raspberry Pi Zero) суулгана. Эсвэл USB кабелийн дотор нуугдсан чип бүхий хортой кабель үйлдвэрлэж нийтийн газарт орхино — BadUSB халдлагын хэлбэр. Таны төхөөрөмж залгагдах мөчид дараах явагдана:
Мэдээлэл дамжуулах: ADB (Android Debug Bridge) эсвэл iOS lockdown үйлчилгээгээр дамжуулан халдагчийн хэрэглүүр таны утастай “ярилцаж” эхлэнэ.
Мэдээлэл хуулах: Харилцагчийн жагсаалт, зураг, нэвтрэх нэр, нууц үг, IMEI дугаар, имэйл – бүгдийг хуулна. USB 2.0-ийн 480 Мбит/с хурдаар 32 ГБ мэдээллийг 10 минутад дамжуулдаг.
Хортой програм суулгах: Black Hat 2013-д Georgia Tech судлаачид iOS-ийн төхөөрөмжид 60 секундын дотор Facebook апп шиг харагддаг Trojan-ийг jailbreak шаардалгүйгээр суулгасан.
“ХАМГААЛАХ 7 УХААЛАГ АРГА”
Өөрийн adapter ашигла: 220V хананд залгах бол хамгийн найдвартай.
Power bank авч яв.
Data blocker хэрэглэ: “USB condom” гэдэг төхөөрөмж байдаг. Энэ нь өгөгдлийн шугамыг таслаад, зөвхөн цэнэг дамжуулдаг.
Танихгүй кабельд бүү итгэ.
“Trust this computer?” гарвал → ҮГҮЙ!
Утсаа update хийж бай.
2FA идэвхжүүл.

“ХЭРВЭЭ ХАЛДЛАГАД ӨРТСӨН БОЛ:”
Утсаа салга
Wi-Fi, датагаа унтраа
Танихгүй апп, зураг, дуу гарч ирвэл устга
Ээж, аавдаа эсвэл IT мэддэг хүнд хэл
Хэрвээ хакерууд “камераар чинь харж байна” гэж үзвэл— камерын урд стикер наа