fbpx

WordPress lecture

Интернет гэж юу вэ?

Интернет гэдэг бол олон тэрбум компьютер болон бусад электрон төхөөрөмжүүдээс бүрдсэн дэлхийн сүлжээ юм. Энэхүү сүлжээнд холбогдсон бүх компьютер, электрон төхөөрөмжүүд хоорондоо ямар ч төрлийн мэдээллийг чөлөөтэй дамжуулах боломжтой бөгөөд интернет гэж үүнийг л хэлээд байгаа юм. Интернетийн тусламжтайгаар бараг бүх мэдээлэлд хандах, дэлхийн хэнтэй ч харилцах, гэх мэт бусад олон зүйлийг хийх боломжтой. Эдгээр хэдэн тэрбум компьтер, элекртрон төхөөрөмжүүд олон төрлийн цахим, утасгүй, оптик сүлжээний технологиор холбогддог. Доорх зурагт энэхүү холболтыг хийхийн тулд интернет кабиль утаснуудыг хоорондоо яаж холбогдсонийг харууллаа. Далайн доор, хуурай газруудаар хэдэн мянган километр урт кабель утсаар компьютеруудыг хооронд нь холбож интернет сүлжээг үүсгэхийн тулд үүнийг хийдэг.

Интернет кабель зураг
Далай доорх интернет кабиль утас

IP хаяг гэж юу вэ?

Дэлхийд дээр байгаа хэдэн тэрбум компьютерууд өөр хоорондоо холбогдож интернет сүлжээг үүсгэн хоорондоо хүссэн мэдээллээ чөлөөтэй дамжуулах боломжтой болдогийг бид мэдэж авлаа. Одоо бидэнд нэг асуудал тулгарч байна. Дамжуулах гэж байгаа мэдээллээ яг яль компьютерлуу дамжуулах вэ? Жишээлбэл найзруугаа зураг илгээхдээ интернет ашиглах бол түүнийг найзынхаа компьютер, эсвэл гар утасруу руу илгээнэ. Ингэхдээ интернетэд холбогдсон байгаа хэдэн тэрбум компьютер дундаас найзынхаа компьютерийг яаж олох вэ? Энэхүү асуудлыг шийдэхэд бидэнд IP хаяг тусалдаг. IP хаяг (интернет протокол) нь сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжид өгөгдсөн урт тоон хэлхээ бөгөөд үүнийг харилцаа холбооны хэрэгсэл болгон ашигладаг. Энэ нь дижитал ертөнц дэх таны гэр эсвэл ажлын байр, шуудангийн хаягтай зүйрлэж болох юм.

Сервер гэж юу вэ?

Сервер нь сүлжээгээр илгээсэн хүсэлтийг хүлээн авч хариу өгдөг программ хангамж эсвэл техник хангамжийн төхөөрөмж юм. Бид ямар мэдээлэл авахыг хүсэж байгаагаа серверт хүсэлт гаргаж, серверээс хариу хүлээн авдаг. Интернет дээр “сервер” гэсэн нэр томъёо нь вэб файлын хүсэлтийг хүлээн авч, үйлчлүүлэгч рүү илгээдэг компьютерийн системийг хэлдэг. Бид интернет ашиглаж хүссэн мэдээллээ олж авч болно. Харин сервер бидэнд хүссэн үедээ үүнийг хийх боложмийг олгодог.

Сервер

Веб сайт гэж юу вэ?

Вэб cайт нь олон вэб хуудасны цуглуулга бөгөөд нь HTML (HyperText Markup Language) ашиглан бичигдсэн дижитал файлууд юм. Өөрийн вэбсайтыг дэлхийн хүн бүрт ашиглах боломжтой болгохын тулд үүнийг интернетэд холбогдсон компьютер дээр өдөр бүр хадгалах эсвэл байршуулах ёстой. Ийм компьютеруудыг вэб сервер гэж нэрлэдэг.

Веб сайт зураг

HTML гэж юу вэ?

HTML нь вэб хуудас, вэб програм үүсгэхэд хэрэглэгддэг Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол юм. Hyper Text гэдэг нь ердөө л “Текст доторх текст” гэсэн утгатай. Текст нь дотроо холбоостой бөгөөд таныг шинэ вэб хуудас руу авчрах холбоос дээр дарах бүрд та Hyper text дээр дарсан байна. Hyper Text нь хоёр ба түүнээс дээш вэб хуудсыг хооронд нь холбох арга юм.

WordPress гэж юу вэ?

WordPress бол үнэгүй, нээлттэй эх сурвалжтай вэбсайт үүсгэх платформ юм. Техникийн хувьд WordPress бол MySQL мэдээллийн санг ашигладаг PHP хэл дээр бичигдсэн агуулгын удирдлагын систем юм. WordPress бол өнөө үед хамгийн хялбар бөгөөд хүчирхэг блог хөтлөгч, вэбсайт бүтээгч юм. Энэ нь төрөл бүрийн вэбсайтуудад зориулсан бөгөөд блог хөтлөхөөс эхлээд цахим худалдаа, бизнес гэх мэт ямар ч төрлийн вебсайтыг хийх боломжтой байдгаараа онцлог. WordPress нь 60 сая гаруй вэбсайт буюу интернет дэх бүх вэбсайтын 43% гаруй хувийг ажиллуулж байна. Энэ нь WordPress ямар хүчирхэг платформ гэдэгийг харуулах нэг том жишээ юм.

WordPress

Backend frontend гэж юу вэ?

Вэбсайтууд нь хоёр хэсгээс бүрддэг. frontend буюу урд тал нь вебсайтын хэрэглэгчдийн хардаг хэсэг, backend буюу арын хэсэг нь урд талын хэсгийг боломжтой болгодог үл үзэгдэх хэсэг юм. Өөрөөр хэлвэл веб сайтруу орох үед бидэнд харагдаж байгаа бүхэн ардаа тодорхой программын тусламжтайгаар дүрслэгдсэн байгаа. Дурын веб сайтруу ороод та эхлээд тухайн веб сайтын frontend-г харах болно. Компьютерийнхоо F12 эсвэл CTRL+U хослолыг дараад үзээрэй. Энэ үед бидэнд тухайн веб сайтын backend харагдах болно.

backend frontend