Vibration motor гэж юу вэ?
Electric motor буюу Цахилгаан хөдөлгүүр гэж юу вэ?
Цахилгаан хөдөлгүүр гэдэг нь цахилгааныг эргэлт болгож хувиргадаг төхөөрөмж бөгөөд хөдөлгөөн оролцсон БҮХ зүйлсийг ямар нэгэн хөдөлгүүр ашиглан хийдэг. Цахилгаан хөдөлгүүр нь бүхэл бүтэн байшин шиг том хэмжээтэй байхаас авхуулаад үсний ширхэгийн үзүүрт багтах хэмжээний жижигхэн хүртэл байдаг.



Цахилгаан хөдөлгүүрээр бид сахлын машин, үсний сэнс, угаалгын машин, авто машин, усан онцогноос авхуулаад маш олон зүйлийг хийж болдог.
Vibration motor буюу чичиргэгч мотор гэж юу вэ?
Бидний гар утас мессеж ирэх үед дуу гаргах мөн чичрэх байдлаар бидэнд мэдэгддэг. Үүний чичиргэгчийг бид цахилгаан мотор ашиглан хийдэг. Мотор чичиргээгүй эргэлдэхийн тулд моторыг эргэлдэж буй гол тэгш хэмтэй байх ёстой харин тэгш хэм алдагдах үед чичиргээ үүсдэг. Энийг энгийнээр ойлгохыг хүсвэл угаалгын машинаар жишээ авч болно. Угаалгын машин доторх хувцас эвтэйхэн жигд тархсан үед угаалгын машин чимээгүй ажилладаг. Харин хувцаснууд нэг талдаа бөөгнөрсөн үед угаалгын машин “ГАЛЗУУРЧ” эхэлдгийг хүн бүр мэднэ. Угаалгын машин маш их чимээ гаргар ийш тийш савлан бараг гэрээс гараад явчих нь уу гэлтэй болдог. Тэр үед угаалгын машиныг унтрааж доторх хувцыг гарган жигд тарааж тавьбал асуудал шийдэгддэг. Яг түүнтэй адил аргаар бид чичиргэгч моторыг хийдэг.
Доорх зураг дээр моторын эргэлддэг хэсгийн ялгааг сайтар ажиглана уу.


