Хичээл 27 74HC595 ба Сегментэн дэлгэц
Энэхүү хичээлээр бид 7 сегменттэй дэлгэц гэж юу болох түүнийг хэрхэн программчилах тухай судална.
Хэрэглэгдэхүүн:
- Ардиуно 1ш
- Туршилтын хавтан 1ш
- 74HC595 IC 1ш
- 7 Сегмент дэлгэц 1ш
- 220 ом эсэргүүцэл 8ш
- М-М утас 26ш
7 сегментэн дэлгэц гэж юу вэ?
Долоон сегментийн дэлгэц нь аравтын тоог харуулах хялбар арга бөгөөд илүү төвөгтэй цэгийн матриц дэлгэцийн өөр хувилбар болгон ашигладаг электрон дэлгэцийн төхөөрөмж юм. Долоон сегментийн дэлгэцийг анх тоо харуулах түгээмэл арга болгон ашиглаж эхэлсэн. Бид үүнийг хаа саагүй л хардаг. Энэхүү дэлгэц нь маш энгийн бүтэцтэй бөгөөд товхондоо зэрэгцээ холбогдосон 7 эсвэл 8 лед гэрэл л байдаг. Харин тэдгээр зэрэгцээ холбогдсон лед гэрлүүд нь яаж холбогдсоноос хамаараад ёрөнхий катодтой эсвэл ёрөнхий анодтой дэлгэц гэж ангилдаг.

7 сегмент нь зэрэгцээ холбогдсон 7 эсвэл 8 лед гэрэл байдаг гэдэгийг бид мэднэ. Харин тэр лед гэрлүүдийг үсэгээр нэрлэсэн байдаг нь бидэнд үүнийг ашиглахад илүү хялбар болгож өгч байгаа хэрэг гэж ойлгож болно. Жишээлбэл B болон С гэрлийг асаахад дэлгэц дээр нэгийн тоо харагдана.

Үнэний хүснэгт
Энэ хүснэгт нь тухайн тоог дэлгэц дээр дүрслэхэд аль гэрлийг асааж, аль гэрлийг унтраах ёстойг хэлж өгдөг хүснэгт юм. Үнэний хүснэгтийг уншихдаа 7 сегментэн дэлгэцийн лед гэрэл тус бүрийн нэрээр нь ханддаг. Жишээлбэл хүснэгтийн хамгийн эхний мөрөнд тэгийн тоог дэлгэц дээр дүрслэхдээ A,B,C,D,E,F лед гэрлүүдийг асаагаад G гэрлийг унтраах хэрэгтэйг харуулсан байна.

Зарчмын схем



Программ
Программын зорилго нь үнэний хүснэгтийн даргуу лед гэрлүүдийг асаахад дэлгэц дээр аравтын тоо зөв дүрслэгдэж байх ёстой. Бид өмнөх хичээл дээр 74HC595 яаж ажилладаг талаар судалсан. Энэ нь товчхондоо бидэнд 8 лед гэрлийг микроконтроллерийн 3 хөлийг л ашиглан удирдах боломжийг олгодог. Аравтын 1-9 хүртэлх тоог дэлгэц дээр харуулдаг кодыг бичээрэй.

