Хичээл 22 LCD дэлгэц
Энэхүү хичээлээр бид LCD дэлгэц дээр янз бүрийн тэмдэгт, үг өгүүлбэрийг хэвлэж харуулах болно. Үр дүнд нь бид үүнийг өөр маш олон төсөл дээр хэрэглэх чадвартай болох бөгөөд хэрхэн программчилах талаар мэдлэгтэй болох юм.
Хэрэглэгдэхүүн:
- Ардиуно 1ш
- LCD дэлгэц 1ш
- Потенциометр(10к) 1ш
- Туршилтын хавтан 1ш
- М-М утас 16ш
LCD дэлгэц гэж юу вэ?
16×2 LCD нь нэг мөрөнд 16 тэмдэгт харуулах боломжтой бөгөөд ийм 2 мөр байна гэсэн үг. Энэхүү LCD дэлгэц дээр тэмдэгт бүрийг 5х7 пикселийн матрицаар харуулдаг. 16 х 2 хэмжээтэй үсэг, тоон матриц дэлгэц нь 224 өөр тэмдэгтийг харуулах чадвартай. Энэхүү дэлгэцийг бид янз бүрийн төсөл дээр маш өргөнөөр ашигладаг.

Зарчмын схем


Программ
Программын гол зорилго нь дэлгэц дээр өөрийн хүссэн тэмдэгт, үгийг хэвлэж харуулах юм. Бидэнд <LiquidCrystal> сан үүнийг хийхэд тусална. Сан хэрхэн суулгах, сангийн жишээ кодуудыг хэрхэн ашиглах талаар хамгийн эхний хичээл дээр үзсэнийг санаж байгаа байх. Жишээ болгон дэлгэцийн эхний мөрөнд “Character LCD”, дараагийн мөрөнд “Arduino Tutorial” гэсэн үгийг хэвлэх кодыг орууллаа. Код дээр дэлгэц микроконтроллертой холбогдсон хөлнүүдийг тохируулж өгөх хэрэгтэй бид хамгийн эхний мөр кодноос харж болно.
#include <LiquidCrystal.h>
const int rs = 12, en = 11, d4 = 5, d5 = 4, d6 = 3, d7 = 2;
LiquidCrystal lcd(rs, en, d4, d5, d6, d7);
void setup() {
lcd.begin(16, 2);
}
void loop() {
lcd.setCursor(0, 0);
lcd.print("Character LCD");
lcd.setCursor(0, 1);
lcd.print("Arduino tutorial");
}


