Та ойрын ирээдүйнхээ талаар эргэцүүлэн бодож бичиж тэмдэглэсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс илүү нарийн асуудлууд руу орцгооё. Энэ хэсэг таны дээр бичсэн зүйлсийг нэгтгэх боломж олгоно. (Сайн унтаж амраад эрч хүчтэйгээр дасгалаа хийж байгаа гэж найдаж байна)
Нүдээ аниад өөрийнхөө хүсч буй ирээдүйгээ төсөөл.
Бичиж байх үедээ чөлөөтэй мөрөөднө үү. Өөртөө итгэлтэй байгаарай, та мөрөөдлөө биелүүлж чадна!
Энэ бүхнийг та зөвхөн өөртөө зориулж бичиж байгаа гэдгээ санаарай. Зөвхөн өөрийн сэтгэлийн гүн дэх бодол, мэдрэмжээ дагаарай. Үүнийг таниас өөр хэн ч харахгүй.
0 of 8 Асуултууд completed
Questions:
You have already completed the Шалгалт before. Hence you can not start it again.
Шалгалт is loading…
You must sign in or sign up to start the Шалгалт.
You must first complete the following:
Your time:
Time has elapsed
Нүдээ аниад өөрийнхөө хүсч буй ирээдүйгээ төсөөл.
Та хэн байхыг хүсч байна вэ?
Та юу хийхийг хүсч байна вэ?
Та яагаад эдгээр зүйлийг хийхийг хүсч байна вэ?
Зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн төлөвлөж байна вэ?
Та хэзээ төлөвлөгөөгөө биелүүлэх вэ?
Ямар бэрхшээл тулгарч болзошгүй вэ?
Бодсоныхоо дараа 15 минутанд өөрийнхөө хүсч буй ирээдүйгээ төсөөлөн бичнэ үү. Энэ хугацаандаа тасралтгүй бичихийг хичээнэ үү.
This response will be reviewed and graded after submission.
Зайлсхийх ирээдүй
Та өөрийн хүрэхийг хүсч буй ирээдүйнхээ тухай тодорхойлсон. Ингэснээр танд энэ бүхнийг бодит болгон биелүүлэхэд илүү ойлгомжтой боллоо. Харин эсрэгээрээ та зайлсхийхийг хүсч буй ирээдүйнхээ талаар төсөөлөх нь ч зорилгодоо хүрэхэд туслана.
Хүн бүр мөрөөдөлтэй байдаг ч цөөхөн нь мөрөөдлөө биелүүлдэг. Учир нь хүн бүрт сул тал байдаг бөгөөд сул талаа хянаж чадсан хүмүүс л мөрөөдлөө биелүүлдэг байна. Өөрийн сул талаас болж мөрөөдөлдөө хүрч чадахгүй бол харамсалтай шүү дээ. Тиймээс өөрийн сул талыг эргэцүүлж, тодорхойлоорой. Дараа нь хамтдаа сул талаа хянацгаая.
Таныг зорьсондоо хүрэхэд саад хийж болох өөрийн сул талуудынхаа тухай эргэцүүлэн БОДООРОЙ. Хэрвээ зорьсондооо хүрч чадахгүй бүтэлгүйтвэл таны амьдрал ямар байхыг ТӨСӨӨЛНӨ үү. Өмнө нь бүтэлгүйтэхэд та ямар мэдрэмжүүд мэдэрч байснаа БИЧНЭ үү.
Өөрийгөө эсвэл бусдыг хуурч буруу шийдвэр гарган уур бухимдал, өөртөө итгэлгүй байдлаар амьдарч буй хүмүүсийн тухай бодоорой. Та ямар байдалд орохыг хүсэхгүй байна вэ?
Багадаа 15 минутын турш өөрийнхөө хүсэхгүй байгаа ирээдүйгээ буулган бичнэ үү.
This response will be reviewed and graded after submission.
Зорилгодоо хүрэх нарийвчилсан СТРАТЕГИ
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд жижиг, жижиг зорилго болгон хуваацгаая. Жижиг, жижиг зорилгууд нь ТОМ мөрөөдлөөс хурдан бас амархан биелэх боломжтой. Жижиг зорилгуудыг хэрхэн биелүүлэх тухай нарийвчилсан төлөвлөгөөг СТРАТЕГИ гэж ойлгож болно. Зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр эсвэл долоо хоног бүр хийх ёстой зүйлийн талаар бичье.
This response will be reviewed and graded after submission.
Саад тотгор ба тэдгээрийн шийдлийг тодорхойлох
Зорилгодоо хүрэх тухай бодох нь зорилгодоо хүрэхээс хамаагүй хялбар. Таны замд олон зүйлс саад болох болно. Эдгээр саад тотгорыг урьдчилан таамаглах нь ихээхэн ач тустай. Урьдчлан мэдснээр тэдгээрийг даван туулахаар төлөвлөж чадна. Амжилтын талаар төлөвлөхгүй байх нь бүтэлгүйтэх шинж тэмдэг.
Таны зорилгод саад хийх боломжит саад тотгоруудыг жагсаан бичнэ үү.
This response will be reviewed and graded after submission.
Одоо тэдгээрийг хэрхэн даван туулах төлөвлөгөөгөө бичнэ үү.
This response will be reviewed and graded after submission.
Эцэст нь.
Бид таны туслагч, багш мөн найз байх болно. Түүний тулд таны тухай илүү ихийг мэдэх хэрэгтэй. Тиймээс бидэнд туслан дараах гурван асуултанд хариулна уу.
1. Таны тухай 3 сонирхолтой баримт.
This response will be reviewed and graded after submission.
2. Сургуулийн тухай 3 гоё зүйл.
This response will be reviewed and graded after submission.
3. Сургууль дээр танд таалагддаггүй 3 зүйл.
This response will be reviewed and graded after submission.