fbpx

PiCoding сэтгэл зүйн дасгал 1

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Дасгал хоёр хэсгээс бүрдэнэ.
1-р хэсэгт, та өөрийнхөө зорилгуудаа ЕРӨНХИЙЛӨН бичнэ.
2-р хэсэгт, та зорилгоо илүү ГҮНЗГИЙРҮҮЛЭН тайлбарлан бичнэ.

Та дасгалаа хийхдээ хоёр өдрийг зарцуулаарай. Эхний өдөр нэгдүгээр хэсгийг хийхдээ 15 минут зарцуулахад хангалттай. Харин хоёрдугаар хэсгийг маргааш нь хийгээрэй. Учир нь хангалттай унтаж амраад эрч хүчтэй болсон хойноо ирээдүйнхээ талаар төлөвлөх нь зөв юм.

Дасгалаа хийхээсээ өмнө сэтгэл санаагаа тайван болгож, төвлөрөхийг зөвлөж байна. Үүний тулд дараах алхамыг дагаарай:

Нэг: Дасгалаа ажиллаж байхдаа завсарлага авахыг хүсвэл авч болно.
Хоёр: Өөрт төрсөн мэдрэмжээ зоригтой, үнэн зөв бичиж тэмдгэл
Гурав: Ганцаараа байж, бодож төлөвлөхөд саадгүй орчин сонгоорой
Дөрөв: Энэ дасгал зөвхөн танд хэрэгтэй. Мөн үүнийг таниас өөр хэн ч уншихгүй.

Зарим асуултад тодорхой хугацаа хэрэг болно. Тухайн хугацаанд тааруулан хамгийн сайнаараа бичихийг хичээгээрэй. (Жишээ нь: 1 минутанд багтаан хариулна уу гэвэл 60 секунд тасралтгүй бичээрэй.