
“Сайн байцгаана уу? Намайг М.Гармаа гэдэг. Би Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, холбооны сүлжээний инженерчлэлийн хөтөлбөрт суралцаж байгаа бөгөөд 2026 оноос TEEE сургуульд багшаар ажиллаж байна. Миний хувьд мэдээллийн технологийн чиглэлээр эзэмшиж буй мэдлэгээ бусадтай хуваалцах, суралцагчдад шинэ зүйл ойлгож мэдэхэд нь туслах нь багшлах ажлын хамгийн сонирхолтой хэсэг юм. Би өөрийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, суралцагчидтайгаа хамтдаа суралцан, шинэ мэдлэг, туршлага хуримтлуулахыг зорьдог. Цаашид мэргэжлийн чиглэлээрээ илүү ихийг сурч мэдэн, багшлах арга барилаа хөгжүүлэхийг хүсдэг.”