
“Сайн байцгаана уу. Намайг Мөнхбаатарын Энхбаяр гэдэг, энэ жилээс Tee Education сургуульд багшаар ажиллаж байна. Би ШУТИС-д Компьютерын ухааны чиглэлээр суралцдаг. Мэдээлэл зүйн улсын олимпиадуудад амжилттай оролцож байсан туршлагатай бөгөөд вэб, аппликейшн хөгжүүлэлтийн бодит төслүүд дээр тогтмол ажиллаж ур чадвараа хөгжүүлж ирсэн. Одоо өөрийн эзэмшсэн програмчлал, алгоритмын мэдлэг болон бүтээлч туршлагаа сурагчидтайгаа хуваалцаж, тэдэнд технологийн суурийг ойлгомжтойгоор заахыг зориж байна.”