
“Электроник, программчлал, роботикийн чиглэлээр хичээл заадаг багш. Python, C/C++ программчлал болон Arduino, ESP32 зэрэг микроконтроллер ашиглан ухаалаг төхөөрөмж, роботын удирдлага боловсруулах туршлагатай. Мэдрэгч, хөдөлгүүр, электрон хэлхээг программчлалтай хослуулан практик төсөл хэрэгжүүлэх сонирхолтой бөгөөд бататган суралцах аргыг роботын зам төлөвлөлтөд ашигласан. Программчлал, электроник, Micro:bit-ийн суурь ойлголтыг сурагчдад энгийн жишээ, туршилт, практик дасгалаар тайлбарлан заадаг. Онолын мэдлэгийг бодит хэрэглээтэй холбож, сурагчдын логик сэтгэлгээ, бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхийг зорьдог. Шинэ технологийг судалж, мэдлэг чадвараа тасралтгүй ахиулахын зэрэгцээ хүүхэд, залуусын технологийн сонирхлыг дэмжиж, өөрсдөө бүтээж сурахад нь чиглүүлэн ажилладаг.”