
Онцлох AI-Gemini 3

Б.Сайнбаяр
Багш


Б.Сайнбаяр
Багш
Google-ийн хэлснээр Gemini 3 бол одоог хүртэлх хамгийн хүчирхэг Gemini model аж. Өмнөх хувилбаруудаас илүү сайн reasoning буюу логик дүгнэлт хийдэг, илүү ойлгомжтой бөгөөд цэгцтэй хариулт өгдөг болсон байна. Хамгийн сонирхолтой нь зөвхөн текст ойлгоод зогсохгүй зураг, бичиг, интерфэйс, хэрэглэгчийн intent-ийг илүү гүн түвшинд ойлгодог болжээ.
Жишээ нь өмнө нь AI-д “энэ зураг дээр юу байна?” гэж асуудаг байсан бол одоо “энэ лекцийн зурагнаас надад ойлгоогүй хэсгийг тайлбарла” гэх мэт илүү context бүхий асуултуудыг ойлгож, бодитоор тусалж чаддаг болсон байна.
Google мөн Gemini 3-ыг “vibe coding”-д хамгийн сайн model гэж тодорхойлжээ. Сүүлийн үед AI ашиглан coding хийхдээ exact technical command биш, ерөнхий санаагаа хэлээд prototype хийлгэдэг шинэ урсгалыг vibe coding гэж нэрлэх болсон. Gemini 3 энэ тал дээр их үсрэлт хийсэн бөгөөд Canvas дээр бүтээж байгаа аппууд илүү бүрэн feature-тэй, илүү polished болж байгаа аж. blog-google
Өөрөөр хэлбэл:
“Надад minimalist travel planner app хий”
“Dark mode-той student dashboard бүтээ”
“Expense tracker app хий”
гэх мэт ерөнхий хүсэлтүүдийг өмнөхөөс илүү сайн ойлгож, бараг production-level prototype гаргах хэмжээнд хүрч байгаа гэсэн үг.
Google зөвхөн AI model-оо шинэчлээд зогсоогүй, Gemini аппын интерфэйсийг ч бүхэлд нь redesign хийсэн байна. Илүү clean, modern дизайнтай болж, чат эхлүүлэх, өмнө хийсэн зүйлсээ олох, generated зураг, report, video зэргээ удирдах нь илүү амар болсон гэнэ.
Шинэ “My Stuff” хавтас нь хэрэглэгчийн generated бүх контентыг нэг дор цэгцэлж өгөх аж.
Өмнө нь AI ашиглаж байхад:
generated image хаана хадгалагдсан бэ?
тэр report-оо хаанаас олох вэ?
өмнөх chat-аас generated file-аа яаж гаргах вэ?
гэдэг асуудал их гардаг байсан. Харин одоо Google яг үүнийг шийдэхээр ажиллаж байгаа нь харагдаж байна.
[image]
Энэ бол хамгийн futuristic хэсэг.
Google “Generative Interfaces” гэдэг шинэ ойлголтыг танилцуулсан. Энгийнээр хэлбэл AI зөвхөн текстэн хариулт өгөх биш, таны prompt-д таарсан UI-г real-time дээр өөрөө зохиож үүсгэдэг болж байна гэсэн үг.
Эхний туршилт нь “Visual Layout”.
Та Gemini-д:
“Ирэх зун Ром хот руу 3 хоногийн аяллын төлөвлөгөө гарга”
гэж хэлэхэд зүгээр bullet list өгөхгүй. Харин magazine-style visual itinerary үүсгэнэ.
зурагтай
газрын зурагтай
timeline-той
explore хийж болдог
interaction бүхий layout
гэдэг нь AI-generated dynamic interface болж байгаа хэрэг.
Энэ нь AI chat-аас илүү AI-powered experience рүү орж буй маш том алхам гэж хэлж болно.
[image]
Нөгөө шинэ feature нь “Dynamic View”.
Энэ нь бүр сонирхолтой. Gemini 3 өөрөө UI code бичиж, хэрэглэгчийн хүсэлтэд яг тохирсон interactive interface үүсгэдэг болжээ.
Google-ийн өгсөн жишээ:
“Van Gogh Gallery-г бүтээл бүрийн арын амьдралын түүхтэй нь тайлбарла”
гэж асуухад AI нь:
scroll хийдэг
tap хийдэг
interactive gallery
animation бүхий experience
үүсгэж өгдөг байна.
Өөрөөр хэлбэл AI нь “хариулт” өгөхөө больж, “app experience” бүтээж эхэлж байна гэсэн үг.
Энэ бол chatbot era-аас дараагийн үе рүү орж буй маш том дохио.
[image]
Шинэчлэлийн хамгийн хүчтэй хэсэг нь Gemini Agent.
Google үүнийг “multi-step task” хийдэг experimental agent гэж тодорхойлжээ.
Энгийн AI бол:
асуултад хариулна
мэдээлэл өгнө
suggestion хийнэ
Харин Agent бол:
олон алхамтай ажил төлөвлөнө
app-уудтай холбогдоно
мэдээлэл хайна
шийдвэр гаргалтад тусална
workflow гүйцэтгэнэ
гэсэн шинэ түвшин.
Жишээ нь:
“Миний inbox-ийг цэгцэл”
гэж хэлэхэд:
email-үүдийг ангилна
чухал task-уудыг ялгана
reply draft хийнэ
reminder үүсгэнэ
гэх мэт үйлдлүүдийг хийдэг болжээ.
Gemini 3 Pro глобал rollout өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд model selector дээрээс “Thinking” mode сонгож ашиглах боломжтой болсон байна.
Gemini Agent feature нь эхний ээлжинд:
Google AI Ultra subscriber
АНУ дахь хэрэглэгчид
дээр web хувилбарт нээгдэж байгаа аж.
Google мөн АНУ-ын college students-д Google AI Pro-г үнэгүй ашиглах хугацаагаа сунгаж байгаагаа зарласан байна.
[image]
Gemini 3 бол зүгээр нэг model upgrade биш. Энэ нь Google AI-г:
chatbot
assistant
interface generator
autonomous agent
гэдэг бүх чиглэл рүү зэрэг түлхэж буй шинэ үеийн эхлэл шиг харагдаж байна.
Ялангуяа:
generative interface
dynamic UI creation
agent workflow
multimodal understanding
гэдэг хэсгүүд нь ойрын хэдэн жилд software industry-г маш хүчтэй өөрчилж магадгүй.
Өмнө нь бид app ашигладаг байсан бол ирээдүйд AI өөрөө бидэнд зориулж app-ийг real-time дээр үүсгэдэг болох магадлал улам бодит болж байна.
Google-ийн энэ update яг тэр ирээдүйн эхний хувилбар шиг харагдаж байна.