
Flash games — Gen Z-ийн бага насыг эзэлсэн тоглоомууд

Б.Баярхүү
Багш


Б.Баярхүү
Багш
2000-аад оны сүүл, 2010-аад оны эхээр өссөн хүүхдүүдийн хувьд “Flash game” гэдэг зүйл интернетийн хамгийн том зугаа байсан. Хичээлийн компьютер дээр, pc-д, эсвэл гэрийн хуучин компьтер дээр Armor Games, Friv, Y8, Miniclip зэрэг сайтуудаар орж тоглодог байлаа.
Тэр үеийн тоглоомууд ихэвчлэн:
2D дүрстэй
Хөнгөн хэмжээтэй
Browser дээр шууд ажилладаг
Download шаарддаггүй байв.
Fireboy and Watergirl, Papa’s Pizzeria , Strike Force Heroes, Happy Wheels, Age of War, Stick war зэрэг тоглоомууд тухайн үеийн хүүхдүүдийн тоглож байсан алдартай тоглоомууд юм.
Flash тоглоомуудыг ихэвчлэн Adobe Flash Professional ашиглан бүтээдэг байсан. Програм нь animation хийхэд зориулагдсан ч хөгжүүлэгчид дотор нь код бичиж тоглоом хийдэг болсон.
Тоглоомын хөдөлгөөн, оноо, enemy AI зэрэг логикийг:
ActionScript 2.0
ActionScript 3.0
гэдэг хэлээр кодолдог байжээ.
Жишээ нь:
Character үсрэх
Bullet шидэх
HP хасах
Timer ажиллуулах
зэрэг бүх зүйл кодоор хийгддэг байсан.
Flash-ийн хамгийн том давуу тал нь:
Browser дээр шууд ажилладаг
Internet хурд бага байсан ч тоглодог
Indie developer-ууд ганцаараа тоглоом бүтээх боломжтой байсан явдал юм.
Гэхдээ аюулгүй байдал болон performance-ийн асуудлаас болж 2020 онд Adobe Flash-ийг албан ёсоор зогсоосон. Үүний дараа HTML5 болон Unity WebGL зэрэг шинэ технологиуд browser тоглоомуудын гол стандарт болсон.
Гэсэн ч Flash games нь Gen Z-ийн интернет соёлын нэг том хэсэг хэвээр үлдсэн. Олон хүн өнөөдөр ч хуучин Flash тоглоомуудаа archive сайтуудаар дамжуулан дахин тоглодог болсон.