
Технологийн салбарын мэргэжлүүдын гол ялгаа ба онцлогууд

Г.Отгонцэцэг
Багш


Г.Отгонцэцэг
Багш

Компьютер болон тооцооллын системийг⁕ судалдаг салбар бөгөөд программчлал, алгоритм, өгөгдлийн бүтцэд түлхүү төвлөрдөг. Тухайлбал, программ хангамжийг бүрдүүлдэг алгоритм нь техник хангамжтай хэрхэн уялдан ажилладаг, компьютер ямар зарчмаар ажилладаг, мөн өгөгдлийг хэрхэн зохион байгуулах зэрэг олон ойлголтыг багтаасан өргөн хүрээтэй мэргэжил юм.
Голлох ажлын байр
Компьютерийн системийг судалж зохион бүтээх, хөгжүүлэх
Компьютерийн ухааны судлаач
Өгөгдлийн шинжээч
Өгөгдлийн архитектор
Веб хөгжүүлэгч/дизайнер
Программ хангамжийн хөгжүүлэгч, программист
Энэ чиглэлд ажиллахад асуудал шийдвэрлэх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мөн аналитик сэтгэлгээ* сайтай хүмүүс илүү тохиромжтой.
Машин сургалт, өгөгдлийн шинжилгээ, нейрон сүлжээ зэрэгт төвлөрдөг салбар бөгөөд ихэвчлэн төрөл бүрийн өгөгдөлд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах машин сургалтын алгоритмуудыг ашигладаг. Тухайлбал, нүүр таних, текст ойлгох, дуу авиа таних зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг.AI-ийн мэргэжилтнүүд нь нарийн төвөгтэй өгөгдлийг ойлгож, тэдгээрийг боловсруулах алгоритм зохиох чадвартай байх шаардлагатай.
Голлох ажлын байр
Хиймэл оюуны шинжээч
Хиймэл оюун хөгжүүлэгч
Гүн сургалтын инженер
Өгөгдлийн шинжээч
Хиймэл оюуны инженер
Машин сургалтын инженер
Энэ чиглэлд ажиллахад аналитик чадвартай, статистик, математикт сонирхолтой, бүтээлч сэтгэлгээ сайтай, мөн сониуч зан чанартай хүмүүс илүү тохиромжтой.
Компьютерийн программуудыг бүтээж, засвар үйлчилгээ хийж сайжруулдаг. Тухайлбал гар утасны аппликейшн, тоглоом, вэбсайт зэрэг программ хангамжийг хөгжүүлдэг. Программ хангамжийн инженерүүд нь хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн программ, үйлдлийн систем, мөн дундын программ хангамжийг зохион бүтээж, хөгжүүлдэг.
Голлох ажлын байр
Программ хангамж хөгжүүлэгч
Систем хөгжүүлэгч
Хэрэглээний программ хөгжүүлэгч
Гар утасны аппликейшн хөгжүүлэгч
Программын архитектор
Компьютерын системийн шинжээч
Өгөгдлийн сангийн администратор
Компьютерын системийн администратор
Энэ чиглэлд ажиллахад логик сэтгэлгээ* сайтай, багаар ажиллах чадвартай, мөн тасралтгүй суралцах чадвартай хүмүүс илүү тохиромжтой.
Компьютер болон электрон төхөөрөмжийг холбодог системийг зохион бүтээж, засвар үйлчилгээ хийдэг бөгөөд сүлжээний архитектурыг зохион байгуулдаг. Тухайлбал компьютер, серверүүдийг хооронд нь холбож интернэт болон байгууллагын дотоод сүлжээг аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллуулах үүрэгтэй. Сүлжээний инженерүүд стандарт протоколууд болон рүтер, свич зэрэг сүлжээний төхөөрөмжүүдийг тохируулах, удирдах мэдлэг, чадвартай байх шаардлагатай.
Голлох ажлын байр
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн байгууллагуудад IP сүлжээний инженер
Сүлжээний төлөвлөлт хийх
Router, switch зэрэг төхөөрөмж суурилуулах, тохируулах
IP хаяглалт хийх
Сүлжээний алдаа илрүүлж засах
Сүлжээний аюулгүй байдлыг хангах
Энэ чиглэлд ажиллахад логик сэтгэлгээ сайтай, техник технологид сонирхолтой, асуудлыг задлан шинжилж шийдвэрлэх чадвартай хүмүүс илүү тохиромжтой.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, цахим халдлагаас урьдчилан сэргийлдэг бөгөөд сүлжээний төхөөрөмжүүдийг хакер, вирусээс хамгаалах зорилготой. Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд халдлагын бүх аргыг цээжлэхээс илүүтэйгээр системд ямар эмзэг байдал байгааг тодорхойлж тэдгээрийг урьдчилан засах, хамгаалах арга хэмжээ авдаг. Мөн халдагчид ямар аргаар халдлага хийж болохыг таамаглаж чаддаг байх нь чухал.
Голлох ажлын байр
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн байгууллагуудад
системийн аюулгүй байдлын инженер
систем хамгаалаллын инженер
компьютерийн систем хамгаалалын инженер
Энэ чиглэлд ажиллахад хариуцлагатай, логик сэтгэлгээ сайтай, мөн нарийн төвөгтэй нөхцөлд ажиллах чадвартай хүмүүс илүү тохиромжтой.
Их хэмжээний өгөгдлийн санг цуглуулж, цэвэрлэж, шинжилж, урьдчилан таамаглан шинэ загваруудыг бий болгодог. Өгөгдлийн ухааны мэргэжилтнүүд Python, R, SQL, математик, статистик болон машин сургалтын мэдлэгтэй байх шаардлагатай.
Голлох ажлын байр
Өгөгдлийн шинжээч
Статистикч
Хиймэл оюун ухааны инженер
Программист
Өгөгдлийн сангийн мэргэжилтэн"Өгөгдлийн инженер
Энэ чиглэлд ажиллахад аналитик сэтгэлгээтэй, нарийн төвөгтэй өгөгдлийг системтэйгээр боловсруулах дуртай, мөн математик статистикт сонирхолтой хүмүүст илүү тохиромжтой.
Бизнесийн үйл явц болон мэдээллийн технологийг холбож, байгууллагын мэдээллийг удирдах, боловсруулах системийг хөгжүүлдэг. Тухайлбал байгууллагын үйл ажиллагаанд тулгуурлан мэдээллийн урсгалыг зохион байгуулах, системийг хамгийн оновчтой байдлаар ажиллуулахад чиглэдэг. Мэдээллийн системийн мэргэжилтнүүд нь ERP систем, өгөгдлийн сан (SQL), системийн дизайн зэрэг чиглэлд төвлөрөн ажилладаг
Голлох ажлын байр
Мэдээллийн системийн мэргэжилтэн, инженер
Системийн шинжээч, бизнес процессын шинжээч
Төслийн менежер, контент менежер
Программист
Өгөгдлийн сангийн администратор
Энэ чиглэлд ажиллахад зохион байгуулалт сайтай, цэгцтэй, аналитик сэтгэлгээтэй хүмүүст илүү тохиромжтой.
Байгууллагын компьютерын сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. Тэд сүлжээний техник хангамж, программ хангамжийг суурилуулан тохируулж, удирдан засвар үйлчилгээ хийж, аюулгүй байдлыг хангах байдлаар асуудлыг шийдвэрлэдэг. IT мэргэжилтнүүд компьютерын үндсэн мэдлэгтэй, техник дэмжлэг үзүүлэх чадвартай байх хэрэгтэй.
Голлох ажлын байр
Мэдээллийн технологийн инженер
Өгөгдлийн сангийн админ
Системийн инженер
Үүлэн тооцооллын инженер
Сүлжээний админ
Төслийн менежер
Программист
Энэ чиглэлд ажиллахад асуудал шийдв
Цахилгаан схем, төхөөрөмж, микропроцессор зэрэгтэй ажилладаг бөгөөд бүхий л төрлийн цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж бүтээдэг. Электроникийн инженерүүд нарийн төвөгтэй схем, төхөөрөмжийг судалж, бүтээх чадвартай байх шаардлагатай.
Голлох ажлын байр
Электроникийн инженер
Автоматжуулалтын инженер
Эмбэддэд системийн инженер
Электрон системийг зохион бүтээгч
Робот, эмбэддэд систем хөгжүүлэгч
Электрон системийн програм хөгжүүлэгч
Компьютерийн техникийн инженер
Мэдээллийн технологийн инженер
Профессор багш, судлаач, эрдэмтэн
Зохион бүтээгч инженер
Энэ чиглэлд ажиллахад шинжлэх ухаанч хандлагатай, логик сэтгэлгээ сайтай, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадвартай хүмүүс илүү тохиромжтой.
Дижитал график, анимэйшн видео, аудио зэрэг бүтээлийг боловсруулдаг. Тухайлбал телевиз, кино судлал, сэтгүүл зүй, видео үйлдвэрлэл, интерактив медиа, компьютерийн анимэйшн гэх мэт медиа энтертайнментийн чиглэлүүдийг хамардаг. Мультимедиа технологийн мэргэжилтнүүд Photoshop, Illustrator, 3D modeling, animation программыг эзэмшсэн байх хэрэгтэй.
Голлох ажлын байр
Мультимедиа дизайнер
Видео эвлүүлэгч
2D/3D график дизайнер
AR/VR хөгжүүлэгч
Анимэйшн хөгжүүлэгч
Студийн инженер
Телевизийн инженер
Дууны инженер
Энэ чиглэлд ажиллахад бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, дизайны мэдрэмж сайтай, цагийн менежменттэй, мөн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадвартай хүмүүс илүү тохиромжтой.
Төрөл бүрийн төхөөрөмжүүдийг сүлжээнд холбож үүлэн технологи дээр суурилан өгөгдөл цуглуулах, боловсруулах, удирдах байдлаар ажилладаг технологи юм . Тухайлбал гэр ахуйн хэрэгслээс эхлээд эрүүл мэнд газар тариалан, тээвэр гэх мэт аж үйлдвэрийн төхөөрөмжүүдийг интернэтэд холбож автоматжуулдаг. IoT инженерүүд микроконтроллёр, сүлжээ, аюулгүй байдал, программчлал зэрэг олон талын мэдлэг, чадвартай байх шаардлагатай.
Голлох ажлын байр
IoT технологи хөгжүүлэгч/инженер
Электроник инженер
Сүлжээ төлөвлөлтийн инженер
Их өгөгдлийн шинжээч
IoT төслийн менежер
IoT программ хөгжүүлэгч
Хөдөлгөөнт холбооны системийн инженер
Энэ чиглэлд ажиллахад шинийг санаачлагч, техник-д сонирхолтой, бүтээлч сэтгэлгээтэй мөн аналитик сэтгэлгээ өндөртэй хүмүүс илүү тохиромжтой.
Томоохон сүлжээ, утасгүй болон кабелийн сүлжээ, өгөгдөл дамжуулах системийг хөгжүүлдэг. Тухайлбал интернет болон гар утас зэрэг харилцаа холбооны төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл дамжуулах, болон тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах зорилготой. Сүлжээний инженерүүд нь сүлжээний бүтэц төлөвлөх, тохируулах, аюулгүй байдлыг хангах, системийн хэвийн ажиллагааг хянах, алдааг засварлах зэрэг үүргийг гүйцэтгэдэг.
Голлох ажлын байр
Сүлжээний инженер
Дамжуулах системийн инженер
Оптик системийн инженер
Кабель шугамын инженер
Хэрэглэгчийн сүлжээний инженер
Хөдөлгөөн холбооны сүлжээний инженер
Судлаач, зохион бүтээгч инженер
Сүлжээ төлөвлөлтийн инженер
Энэ салбарт ажиллахад логик сэтгэлгээ сайтай, техникийн мэдлэгтэй, мөн багаар ажиллах чадвартай хүмүүс илүү тохиромжтой.
Утасгүй холбоо, радио долгион Wi-Fi, Bluetooth, 4G/5G сүлжээний дэд бүтцийг судалж, мэдээлэл дамжуулах технологийг хөгжүүлдэг салбар юм. Энэ чиглэлийн инженерүүд нь утасгүй сүлжээний системийг төлөвлөх, суурилуулах, тохируулах, ажиллагааг нь хянах, сайжруулах зэрэг үүргийг гүйцэтгэдэг.
Голлох ажлын байр
Хөдөлгөөн холбооны сүлжээний инженер
Радио дамжуулах системийн инженер
Сансрын холбооны сүлжээний инженер
Өргөн нэвтрүүлгийн сүлжээний инженер
Радио долгионы хяналтын инженер
Радио холбооны системийн инженер
Радио системийн ашиглалт үйлчилгээний инженер
Энэ салбарт ажиллахад техникийн сонирхолтой, шинэ технологи турших дуртай, хурдан шийдвэр гаргах чадвартай хүмүүс илүү тохиромжтой.
Механик, электроник, программчлал, AI-г хослуулан төрөл бүрийн робот, ухаалаг төхөөрөмжийг бүтээдэг. Тухайлбал ухаалаг удирдлагын системийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион бүтээх зорилготой. Роботик инженерүүд механик дизайн, сүлжээ, программчлал, хиймэл оюун ухаан зэрэг олон талын мэдлэг чадвартай байх шаардлагатай.
Голлох ажлын байр
Робот системийн инженер
Робот, эмбэддэд систем хөгжүүлэгч
Робот системийн програм хангамжийн инженер
Электроникийн инженер
Автоматжуулалтын инженер
Эмбэддэд системийн инженер
Электрон системийг зохион бүтээгч
Бүх салбарын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч мэргэшсэн инженер
Энэ салбарт ажиллахад бүтээлч , шинжлэх ухаанч, олон төрлийн зүйлийг сонирхон судалдаг, шинийг санаачлагч, мөн техник сэтгэлгээ сайтай хүмүүс илүү тохиромжтой.
*Тооцооллын систем- мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэгтэй компьютер, программ хангамж болон тэдгээрийн хамтран ажиллах орчныг хэлнэ
*Аналитик сэтгэлгээ - аливаа асуудал, мэдээллийг задлан шинжилж учир шалтгааныг нь ойлгох чадвар юм.
*Логик сэтгэлгээ - аливаа асуудал, мэдээллийг дараалалтай, уялдаа холбоотойгоор бодож, зөв дүгнэлт гаргах чадвар юм.