

Орчин үеийн мобайл хөгжүүлэлтийн салбарт “Native code” гэх ойлголт маш чухал байр суурь эзэлдэг. Android болон iOS төхөөрөмжүүд өсөн хөгжихийн хэрээр өндөр гүйцэтгэлтэй, найдвартай, хэрэглэгчид ээлтэй програм хөгжүүлэх шаардлага нэмэгдэж байна. Энэ үед native хөгжүүлэлт нь хамгийн хүчирхэг шийдлүүдийн нэг болдог.
Native code гэдэг нь тухайн үйлдлийн системд зориулан шууд бичигдсэн програмын код юм. Өөрөөр хэлбэл Android-д зориулсан кодыг Kotlin эсвэл Java хэлээр, iOS-д зориулсан кодыг Swift эсвэл Objective-C хэлээр бичдэг.
Эдгээр хэлүүд нь төхөөрөмжийн үйлдлийн системтэй хамгийн ойр түвшинд ажилладаг учраас өндөр хурд, тогтвортой ажиллагаа болон hardware access-ийг бүрэн ашиглах боломж олгодог.
Android платформ дээр native хөгжүүлэлт хийхдээ ихэвчлэн Kotlin болон Java ашигладаг. Google компани Kotlin-ийг Android-ийн албан ёсны хэл болгосноор хөгжүүлэлт илүү modern, аюулгүй, цэвэр бүтэцтэй болсон.
Android native app нь:
Camera
GPS
Bluetooth
NFC
Background service
Push notification
зэрэг системийн боломжуудыг бүрэн ашиглах чадвартай байдаг.
Apple-ийн экосистемд native app хөгжүүлэхдээ Swift хэлийг өргөн ашигладаг. Swift нь өндөр performance, memory safety болон clean syntax-аараа алдартай.
iOS native app нь:
Face ID
Apple Pay
ARKit
CoreML
Siri integration
зэрэг Apple-ийн дэвшилтэт технологийг ашиглах боломжтой.

Native хөгжүүлэлт нь мобайл application хөгжүүлэлтийн хамгийн өндөр түвшний аргачлалын нэг гэж тооцогддог. Android болон iOS платформд зориулан тусгайлан бичигдсэн код нь төхөөрөмжийн CPU, GPU болон system resource-уудтай шууд харьцдаг учраас performance маш өндөр байдаг. Ялангуяа animation, realtime processing, gaming, video rendering зэрэг өндөр ачаалалтай үйлдлүүд дээр native app нь илүү хурдан, тогтвортой ажилладаг. Мөн хэрэглэгчийн интерфэйс нь тухайн платформын стандарт component дээр суурилдаг тул UI/UX илүү smooth, natural мэдрэмжтэй байдаг. Үүнээс гадна camera, microphone, biometric authentication, bluetooth, sensor зэрэг device feature-үүдэд хамгийн өргөн access авах боломжтой. Native app нь үйлдлийн системтэй илүү нягт уялдаатай ажилладаг учраас crash бага, security өндөртэй байдаг нь enterprise түвшний системүүдэд чухал давуу тал болдог.
Гэсэн хэдий ч native хөгжүүлэлт нь тодорхой сул талуудтай. Android болон iOS платформ тус бүрд өөр кодын сан шаардлагатай байдаг тул хөгжүүлэлтийн хугацаа болон зардал өсдөг. Өөрөөр хэлбэл Kotlin эсвэл Java ашиглан Android хувилбар, Swift эсвэл Objective-C ашиглан iOS хувилбар тус тусад нь хөгжүүлэх хэрэг гардаг. Мөн feature нэмэх, bug засах, update хийх үед хоёр платформ дээр зэрэг maintenance хийх шаардлагатай болдог нь хөгжүүлэлтийг илүү төвөгтэй болгодог.
Сүүлийн жилүүдэд React Native, Flutter зэрэг cross-platform framework-үүд өргөн хэрэглэгдэх болсон нь нэг codebase ашиглан Android болон iOS-д зэрэг application хөгжүүлэх боломжийг олгож байна. Энэ нь хөгжүүлэлтийн хурд болон зардлыг бууруулах том давуу талтай. Гэсэн хэдий ч performance critical system, advanced animation, game development, low-level hardware integration зэрэг өндөр шаардлагатай системүүд дээр native хөгжүүлэлт өнөөдөр ч хамгийн хүчирхэг сонголт хэвээр байна.
React Native ашиглаж байгаа үед ч native code-ийн ойлголт чухал хэвээр байдаг. Зарим SDK болон device-specific feature-үүдийг ашиглахын тулд Kotlin/Java module эсвэл Swift/Objective-C bridge бичих шаардлага гардаг. Жишээлбэл biometric authentication, bluetooth integration, custom native animation, AR feature, payment gateway SDK зэрэг функцууд нь native layer ашиглахгүйгээр бүрэн хэрэгжих боломжгүй тохиолдол олон байдаг.
Эцэст нь хэлэхэд native code нь мобайл хөгжүүлэлтийн хамгийн үндсэн бөгөөд найдвартай аргачлалуудын нэг хэвээр байна. Өндөр performance, hardware access, stability болон security зэрэг олон давуу талтай учраас томоохон enterprise системүүд болон өндөр чанартай application-ууд native технологийг өргөн ашигласаар байна. Хэдийгээр cross-platform framework-үүд хөгжүүлэлтийг илүү хурдан болгож байгаа ч өндөр түвшний, мэргэжлийн application хөгжүүлэлтэд native code-ийн үнэ цэнэ цаашид ч хадгалагдана.