Триггер ба Компьютерийн тархи

О.Нямбилэг
Багш

О.Нямбилэг
Багш
Бид өдөр бүр компьютер, гар утас, ухаалаг цаг зэрэг төхөөрөмж хэрэглэдэг. Эдгээр нь асар их мэдээлэл хадгалж, тооцоолж чаддаг. Гэхдээ нэг бодоод үз дээ — компьютер яаж “санадаг” юм бол? Хүн тархиа ашигладаг шиг, машин ч гэсэн өөрийн гэсэн “тархитай”. Харин тэр тархины хамгийн жижиг эс нь триггер юм.
Триггерүүдийг удирдах зарчмаас нь хамааран латч (latch) болон флип-флоп (FF) гэж ангилдаг. Латч нь огт клокын оролтгүй эсвэл клокын импульсийн 1 эсвэл 0 төлөвөөр удирдагддаг бол флип-флоп нь клокийн өсөх болон буурах фронтоор удирдагддаг
Флип-флопууд нь дараах төрлүүдтэй байдаг.
№1 D-FF


D триггерийг Data буюу Delay триггер гэж нэрлэдэг.
Нэг оролт “D” ба нэг Clock оролттой.
Clock ирэх мөчид D оролтын утга Q-д хадгалагддаг. D триггер нь “хадгалах эс” буюу 1 битийн санах ойн эс болдог.
№2 SR-FF
SR триггер нь хамгийн анхан шатны триггер юм.
Хоёр оролттой — “S” (Set) ба “R” (Reset), мөн нэг гаралттай “Q”.


“Set” оролт идэвхтэй бол гаралт “1” болно. “Reset” оролт идэвхтэй бол гаралт “0” болно. Хоёулаа идэвхгүй үед гаралт хуучин утгаа хадгална.
№3 JK-FF
JK триггер бол SR триггерийн сайжруулсан хувилбар.
SR-ийн сул тал нь “S=1, R=1” үед тодорхой бус төлөв үүсдэг.
Харин JK триггер үүнийг зөв toggle (сэлгэх) зарчмаар шийддэг.


№4 T-FF
T триггер нь JK триггерийн тусгай тохиолдол юм.
T = 1 үед гаралт эсрэг төлөв рүү шилжинэ,
T = 0 үед хуучин утгаа хадгална.


T = 1 → Q = эсрэг утга. T = 0 → Q = өөрчлөгдөхгүй.
Триггер бол компьютерийн бүх санах ойн үндэс.
Тэр дараах үүргүүдийг гүйцэтгэдэг:
Санах ой (Memory) – 1 ба 0-уудыг хадгална.
Бүртгэгч (Register) – түр хугацаанд өгөгдөл дамжуулна.
Тоолуур (Counter) – цаг, үйлдэл, дарааллыг тоолно.
Процессорын удирдлага – дараагийн үйлдлийг хянаж, мэдээллийг шилжүүлнэ.
Өөрөөр хэлбэл, триггергүй бол компьютер ямар ч мэдээлэл санах чадваргүй байх байсан.
Хүн тархиныхаа эсээр дурсамж хадгалдаг шиг, компьютер триггерүүдээрээ мэдээлэл хадгалдаг.
Нэг триггер нэг бит хадгална — 8 триггер нийлбэл 1 байт, олон байт нийлбэл гигабайт болж томордог.
Тэгэхээр утасныхаа “64 GB” гэсэн бичгийг харахдаа тэр нь асар олон триггерүүдийн нийлбэр юм гэж ойлгож болно.