
Монголчууд дэлхийг дахин эзлэх цаг ирсэн үү?

Ц.Сүрэнжамц
Багш


Ц.Сүрэнжамц
Багш
Бид эхлэл төгсгөлгүй урсах нэгэн шулуун дээр биш харин дахин дахин давтагддаг тойрог дээр амьдардагыг түүхийн хичээлээс сурдаг билээ. Бидний туулж бүхнийг өмнөх үеийнхэн маань ямар нэгэн байдлаар мэдэрсэн л байдаг. Жишээ нь дундад зууны үед улс орнууд шинэ тив, шинэ эх газрыг нээн, илрүүлэхээр уралдаж байсан бол XX зуунд шинэ гариг, шинэ эрхэсийг олж, нээхээр уралдаж байлаа. Анхны тооны машиныг бүтээхэд "Энэ нь хүмүүсийг сэтгэх чадваргүй болгож байна" хэмээж байсан бол хиймэл оюун нийтийн хэрэглээнд нэвтрэхэд бас л "Энэ нь хүмүүсийг тэнэг болгож байна" гэсээр л байна. Хэрвээ бид үнэхээр байсан цэгтээ эргэн ирдэг тойрог дээр амьдардаг нь үнэн бол бидэнд маш бага нөөц бололцоогоор Азийг эзэлж, Дэлхийг донсолгож байсан түүх бий. Энэ үе ирэх цаг болсон уу?
Тэртээ 800 жилийн өмнө монгол морины туурай дэлхийг тахалж байсан бол өнөөдөр монгол хүний код дэлхийг донсолгох цаг иржээ. Ямар улс, аль үндэстэн Дэлхийн тэргүүнд байгааг тодорхойлдог "Олон улсын олимпиад" хэмээх цусгүй тулааны талбар үүсэн хөгжөөд хэдийн 60 жил болжээ. Мэдээлэл зүйн чиглэлээр зохион байгуулагддаг хоёр олимпиад байгаагын нэг нь IOI( International Olympiad in Informatics ) бол нөгөө нь ICPC( International Collegiate Programming Contest ) юм.
1989 оноос хойш IOI-ыг жил алгасалгүй зохион байгуулж байна. Монголчууд анх 1990 онд оролцсон бөгөөд, 2005 онд анхны медалиа авч байлаа. Өдгөө бид 1 алт, 2 мөнгө , 11 хүрэл медалийг тус тэмцээнээс хүртээд байна. Энэ дэлхийд 70-д орох үзүүлэлт юм. Тус тэмцээнд медалийн тоогоор тэргүүлж буй улсууд нь Орос, Солонгос, Хятад, Япон зэрэг манай хөрш орнууд байна. Бид бүс нутагтаа ганцаараа хойно хоцорч үлдэж яавч болохгүй. IMO(International Mathemical Olympiad) буюу Олон улсын математикийн олимпиадад бид аль хэдийн дэлхийн шилдэг 20 улсын нэг болсон байгаа. Одоо шилдэг 10-т орохоор багш, сурагчид шамдаж байна. Математикаар дэлхийд эхний 20-т тогтмол багтаж байна гэдэг нь бид нарт хангалттай нөөц, боломж байгааг харуулна. Тус олимпиадад шалгарахын тулд
Сургууль-> Дүүрэг -> Нийслэл -> Улс гэсэн шатуудыг давах хэрэгтэй.
Олимпиад гэдэг нь зүгээр нэг SAT, ЭЕШ гэх шалгалтуудаас өөр юм. SAT, ЭЕШ нь өмнөх жилүүдийнхээ бодлогыг бага зэрэг өөрчилж, дараа жилийнхээ сэдвийг бэлддэг бол мэдээлэл зүйн олимпиадад та өмнө нь ямар ч сурагчын бодож байгаагүй цоо шинэ бодлоготой нүүр тулах болно. Хиймэл оюуны эрин үед өмнө хэний ч харж байгаагүй асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бол маш чухал, таныг бусад prompt бичигчдээс ялгах онцгой чадвар юм. Хэрвээ та монгол дайчдын түүхийг үргэлжлүүлж, Монгол хэмээх нэрийг дэлхий дахинд ахин цуурайтуулмаар байвал манай CodeX клубт хамрагдана уу.