
Redis гэж юу вэ?

Д.Анхбаяр
Багш


Д.Анхбаяр
Багш
Яагаад зарим вэб сайт секундын дотор ачаалж, зарим нь удаан байдаг вэ?
Real-time чат, notification яаж ийм хурдан ажилладаг вэ?
“Refresh” дарахад мэдээлэл шууд гарч ирэх нууц нь юу вэ?

Redis бол санах ой (RAM) дээр ажилладаг, олон төрлийн өгөгдөл хадгалах боломжтой өгөгдлийн сан бөгөөд маш өндөр хурдтайгаар хариу өгдгөөрөө онцлогтой. Зарим тохиолдолд миллисекунд ч хүрэхгүй хугацаанд хариу өгдөг нь орчин үеийн өндөр гүйцэтгэлтэй системүүдийн салшгүй хэсэг болгосон.

Дээр дурдсан хоёр ойлголтийг хоршуулахад буюу өндөр хурд, бага latency-г бий болгоход Redis чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Тиймээс Redis-ийг зөвхөн нэг өгөгдлийн сан гэж харахаас илүү, орчин үеийн системийн ямархуу гүйцэтгэлтэй байгааг тодорхойлогч технологи гэж ойлгож болно.

Redis нэр нь “REmote DIctionary Server” гэсэн үгний товчлол ба түлхүүр-утга бүтэцтэй өгөгдлийг сервер дээр хадгалж, ашиглах боломжтой гэсэн санааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Redis бол “түлхүүрээр хайж, утгыг шууд авах” зарчмаар ажилладаг систем юм.
Хамгийн түрүүнд бид зааврын дагуу Redis-г өөрийн төхөөрөмж дээрээ татна. Ажиллуулах жишээ код:

Дэлгэрэнгүй судлах бол доорхи бичлэгийг санал болгож байна.
