
Яаж Fortnite, Minecraft, CS2 ийм ГОЁ харагдаж байна вэ? График картны ид шид

Б.Мөнх-Эрдэнэ
Багш


Б.Мөнх-Эрдэнэ
Багш
Та нар Fortnite, Minecraft, Roblox эсвэл Counter-Strike 2 тоглохдоо дэлгэц дээрх гайхалтай үзэгдэл, жигд хөдөлгөөн, бодит гэрэл сүүдрийг харж “Яаж ингэж гоё болчихоо вэ?” гэж бодож байсан уу?
Энэ бүх ид шидийг график карт (GPU) хийдэг. Өнөөдөр бид видео тоглоомын ертөнцөөр аялж, график карт хэрхэн ажилладагыг хялбархан ойлгоё.

График карт бол компьютерийн зураг зурах мэргэжилтэн юм. CPU тоглоомын дүрэм, хөдөлгөөнийг боддог бол GPU дэлгэц дээрх бүх пикселийг тооцоолдог.
Тэгвэл бид дараах тоглоомнуудыг тоглоход бидний GPU дээрх хийгддэг тооцооллын тоог харцгаая.
Mario 64 (1996) 100 сая тооцоолол/секунд хийгддэг бол бид бүхний дуртай Minecraft 100 тэрбум хийгддэг. Харин бодит амьдралаас ялгаагүй мэт дүрслэлтэй орчин үеийн тоглоом Cyberpunk-д нийт 36 их наяд (36,000,000,000,000) тооцоолол хийгддэг. Энэ нь 4400 Дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг тооцоолол хийж байгаатай тэнцэнэ. Гайхалтай биз үү?

Тэгвэл CPU болон GPU-н ялгаа нь юу вэ?
CPU = Ухаантай жижиг онгоц. Цөөхөн ажлыг маш хурдан, уян хатан хийнэ.
GPU = Том ачааны хөлөг онгоц. Маш олон энгийн ажлыг (пикселийн өнгө, гэрэл) нэгэн зэрэг хийгддэг ба тоглоомд олон мянган объект, сая сая пиксел байдаг тул GPU илүү тохиромжтой ба дараах эд ангиудаас бүрдэнэ.
1. Том GPU чип (28 тэрбум транзистор)
2. Олон мянган CUDA core – жижиг тооцооны машин шиг, зэрэгцээ ажилладаг
3. Санах ой (GDDR) – тоглоомын бүх зураг, өнгө энд хадгалагдана
4. Сэнс – их халуун болдог тул хөргөнө

Тэгвэл эхэнд тавьсан асуултын хариу юу вэ?
“Яаж ингэж гоё болчихоо вэ?”
Хариулт нь маш энгийн: График карт (GPU) л энэ бүх ид шидийг бүтээж байна! CPU тоглоомын дүрмийг бодож байхад GPU секундэд олон их наяд тооцоолол хийж, сая сая пикселийг гоё өнгөөр будан, бодит гэрэл сүүдэр, жигд хөдөлгөөн бүтээдэг.
График карт байгаа учраас Fortnite-д бороо орж, Minecraft-д ертөнц өөрчлөгдөж, Counter-Strike 2-д буудалтын үзэгдэл маш бодитой харагдаж байгаа юм. Энэ бол зүгээр нэг төмөр биш харин видео тоглоомыг амьдрал шиг болгодог супер хүч юм!