
Хиймэл оюун ухааны түүх (History of AI)

Г.Ууганчимэг
Багш


Г.Ууганчимэг
Багш
AI-ийн тухай ойлголт 1950-аад оноос эхэлсэн. Судлаачид машин хүний адил бодож чадна гэж үзэж эхэлсэн.
Энэ үеийн гол зорилго:
Машиныг логик бодлого бодох
Хэл ойлгох
Асуудал шийдвэрлэх чадвартай болгох
Тухайн үед компьютерийн хүчин чадал бага байсан тул AI-ийн хөгжил удаан байв.
AI олон арван жилийн турш өөр өөр арга барилаар хөгжсөн.
Судлаачид логик дүрэм дээр суурилсан AI систем бүтээсэн
Машинууд тодорхой дүрмийг дагаж бодлого шийддэг байсан
1970–1990 онд AI-ийн судалгаа удааширсан
Технологийн хязгаарлалт болон хэт өндөр хүлээлтээс болж санхүүжилт багассан
2000 оноос машин сургалт (Machine Learning) хүчтэй хөгжсөн
Компьютерүүд дүрэм биш өгөгдлөөс суралцаж эхэлсэн
Сүүлийн жилүүдэд AI маш хурдтай хөгжсөн. Ялангуяа генератив AI гарч ирснээр том дэвшил болсон.
Генератив AI нь:
Хүний бичвэртэй төстэй текст үүсгэх
Зураг, видео бүтээх
Код бичих зэрэг чадвартай
Энэ хөгжилд дараах технологиуд чухал нөлөө үзүүлсэн:
Deep learning
Self-supervised learning
Том хэмжээний AI загварууд
Сүүлийн үеийн AI системүүд өмнөхөөсөө илүү чадвартай болсон.
Жишээ нь:
Хүнтэй төстэй яриа хийх
Урлагийн бүтээл үүсгэх
Програм бичих
Энэ нь AI технологийг:
боловсрол
бизнес
эрүүл мэнд
програм хангамж
зэрэг олон салбарт ашиглах боломжийг нэмэгдүүлсэн.