
Next.js 16: Шинэ архитектур, SSR болон use cache

М.Наранбат
Багш


М.Наранбат
Багш
Next.js 16 нь 2025 оны 10-р сард албан ёсны стабиль хувилбараа гаргасан бөгөөд "цэвэр архитектур, хурд, тодорхой байдал"-ын хувилбар юм. Гол өөрчлөлтүүд:
Cache Components — PPR дээр суурилсан шинэ кэшийн загвар. use cache директивтэй хамт ажилладаг.
middleware.ts → proxy.ts — нэр солигдож, хэрэглээний хил хязгаар тодорхой болсон.
React 19.2 дэмжлэг: View Transitions, useEffectEvent, <Activity>.
DevTools MCP — AI агентууд шууд Next.js-ийн runtime контекст-тэй холбогдох боломжтой.
cacheLife, cacheTag API-ууд stable болж unstable_ префикс арилсан.
App Router дотор бүх компонент анхдагчаар Server Component байдаг. Зөвхөн 'use client' директив зааж өгсөн үед л Client Component болно. Энэ нь яагаад чухал вэ?
Javascript bundle клиент рүү явуулахгүй
DB, API-д шууд хандах (useEffect-гүй)
API key, secret-үүд аюулгүй
Илүү жижиг bundle → хурдан (FCP -> First Contentful Paint)
SEO (Search Engine Optimization)-д гайхалтай (бэлэн HTML)
Markdown, code highlighter гэх мэт хүнд dependency-үүдийг клиентэд явуулахгүй
“Анхнаас нь Server Component -оор эхэл. Хэрэв useState, useEffect эсвэл event handler хэрэгтэй бол зөвхөн тэр жижиг хэсгээ Client Component болго. Бүхэл хуудсаа 'use client' хийх нь хамгийн түгээмэл эхлэгчийн алдаа.”
SSR гэдэг нь хүсэлт бүрд хуудсыг сервер талд рендерлэж, бэлэн HTML-ийг илгээх арга. Next.js 16 дээр энэ байдал хадгалагдаж, түүн дээр Partial Prerendering (PPR) гэсэн давхарга нэмэгдсэн. Энэ нь бидэнд нэг дор бүхэл хэсэгийг хүлээх шаардлага гаргахгүйгээр хэсэг хэсэгээр нь render хийх давуу талыг олгож байгаа юм.

Next.js 16 таны route-ийг build хийх үедээ компонент бүрийг ялган үзнэ:
use cache тэмдэглэгдсэн код → статик бүрхүүлд орно
<Suspense> дотор байгаа код → fallback нь статикт орж, агуулга нь request time-д стримлэгдэнэ
Цэвэр тооцоолол, import-ууд → автоматаар статикт багтдаг
Үр дүн: хэрэглэгч хуудас нээхэд статик хэсэг шууд харагдана, UserGreeting-ийн fallback "Loading…" эхлээд харагдаж. Сервер ар талд cookie уншаад хэрэглэгчийн нэрийг бэлэн болмогц стримлэж клиент дээр нэр солигдоно.
use cache бол use client, use server-тэй адилхан директив боловч зорилго нь өөр:
'use cache' — анхдагч. In-memory LRU кэш.
'use cache: remote' — Redis, KV гэх мэт гаднах дэд бүтцэд кэшлэх. Олон сервертэй deployment-д чухал.
'use cache: private' — хувийн өгөгдөл шаардлагатай үед (compliance), хэрэглэгч бүрд тусад нь кэшлэх.
“use cache нь тухайн функц , компонент эсвэл бүхэл файлын буцаах утгыг кэшлэх гэж Next.js-д зааж өгдөг. Compilation argument болон closure-аас кэшийн түлхүүрийг автоматаар үүсгэдэг.”
“updateTag — "read-your-writes" Next.js 16-д нэмэгдсэн updateTag нь revalidateTag-тэй төстэй боловч тухайн хүсэлт дотор шууд кэшийг шинэчилнэ. Хэрэглэгч мэдээлэл шинэчилээд дахин дуудахад шууд шинэ өгөгдөл харна. Хэрэглэгчийн эрх солих, төлбөр хийх зэрэг аюулгүй байдалд чухал.”
Dynamic Route гэдэг нь урьдчилан мэдэгдэхгүй сегмент (жишээ нь бүтээгдэхүүний ID, хэрэглэгчийн нэр)-тэй хуудас үүсгэх арга. Next.js-д файлын нэрийг [square-brackets] дотор бичнэ.

Parallel Routes нь нэг layout дотор олон бие даасан хуудас-ыг зэрэг рендерлэх боломжийг олгодог. Жишээ нь хяналтын самбар дээр хэрэглэгчийн статистик, багийн мэдээлэл, мэдэгдэл гэх мэт хэсгүүдийг тус тусад нь удирдах.
Parallel route-ыг @folder гэсэн "slot" конвенцээр тодорхойлдог. Slot нь URL-д нөлөөлөхгүй, зөвхөн layout.tsx-д prop хэлбэрээр дамждаг.

“Яагаад хэрэгтэй вэ? Slot бүр тус тусдаа стримлэгдэх боломжтой. Нэг slot удаан ачаалж байхад бусад нь хүлээгдэхгүй. Slot бүр өөрийн гэсэн loading.tsx, error.tsx файлтай байж болно.”
Next.js 16 нь App Router-ийн хувьд хамгийн том архитектурын шинэчлэл болсон. Гол санаануудыг товчлоход:
Turbopack үндсэн бандлер болсноор build, dev хурд эрс нэмэгдсэн.
Юу ч автоматаар кэшлэгдэхгүй — хөгжүүлэгч use cache ашиглан ил тодорхой зааж өгнө.
Server Components-ыг анхдагчаар ашиглаж, зөвхөн хэрэгцээтэй хэсэгтээ 'use client' бич.
SSR + PPR + use cache хослол нь нэг хуудсанд статик хурд, динамик шинэхэн байдлыг нэгэн зэрэг өгнө.
Dynamic, Parallel, Intercepting Routes нь мэдрэмжтэй UI загваруудыг декларатив байдлаар зохиох боломжийг олгоно.
cacheLife, cacheTag, revalidateTag, updateTag нь нарийн хяналттай кэшийн хэрэгслүүд.
Яг л барилга босгож байгаа мэт вебийн architecture (архитектур) зохиомжлох чадвар нь өнөө үеийн хамгийн чухал инженерийн ур чадваруудын нэг болсон. Барилга барихад суурь нь бат бөх байх ёстой шиг, веб системийн architecture нь бүхэл бүтэн бүтээгдэхүүний гүйцэтгэл, өргөтгөх чадвар, найдвартай байдал, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг.
Сайн architecture гэдэг нь зөвхөн код бичих биш — системийг хэрхэн бодож төлөвлөх, ирээдүйд хэрхэн өсгөх, хэрэглэгчийн ачааллыг даах, алдаа гарсан үед хэрхэн тэсвэрлэх вэ гэдгийг урьдчилан тооцоолох чадвар юм. Энэ нь яг л архитектор хүн барилгын зураг гаргахтай адил: хаана нь тулгуур багана байх, хаана нь ачаалал ирэх, ямар материал ашиглах зэргийг нарийн төлөвлөдөгтэй ижил.