
Цахим аюулгүй байдлын бяцхан зөвлөмж

М.Мөнхбагана
Багш


М.Мөнхбагана
Багш
2025 оны судалгаагаар дэлхий даяар ойролцоогоор 6 тэрбум хүн интернэт ашиглаж байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 3/4 орчим хувьтай тэнцэнэ гээд бодохоор дахин нэг ертөнц байгаа л гэсэн үг.
Интернэт бол асар том хот шиг. Гоё парк ч бий, бас харанхуй гудамж ч бий. Тиймээс бид гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө бяцхан “цахим хамгаалалтын дүрэмтэй” явцгаая.
Бидний зүгээс хүргэж буй өнөөдрийн нийтлэл нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд цахим орчинд хэрхэн өөрийгөө хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой богино зөвлөмжийг хүргэж байна.

Цахим ертөнц бол тоглоом, хичээл, мэдээлэл гээд гоё боломж ихтэй “том хот” шиг. Гэхдээ том хотод дүрэм хэрэгтэй байдаг шиг интернэтэд ч анхаарал + жижиг дадал хамгийн сайн хамгаалалт болдог шүү.
Одоо хамгийн хэрэгтэй хэсэг рүүгээ оръё — гэр бүлээрээ дагаж болох богино дүрмүүд:

Хядхан амархан эвдэрдэг сойз та сонгохгүй нь лав байх. Түүнтэй адил бид өөрсдийн цахим нууц үгээ хүчирхэг байдлаа сонгох хэрэгтэй. Хүчирхэг нууц үг хэрхэн үүсгэх талаарх зааврыг бидний оруулсан нийтлэлээс уншаарай.
Тоглоомын цаг : Та өөрийн хүүхэдтэй тоглож болох сонирхолтой нэгэн тоглоом санал болгоё. Хэн хамгийн урт, хамгийн хөгжилтэй нууц үг зохиох вэ?

Хүүхдэд “Бүү дар → Асуу → Шалга” гэдэг 3 алхмыг суулга. Имэйл/чатанд ирсэн линк, файл хоёр хамгийн их эрсдэл дагуулдаг.

Таны захим орчин оруулсан зураг, түүх (story) дээр арай хүүхдийн чинь сургуулийн лого, нэр, үнэмлэх, карт, хаягтай багц гэх мэт мэдээллүүд санамсаргүй байдлаар орсон юм биш биз. Тэгвэл яаралтай усга !!!

Хэрвээ “үнэгүй юм авахын тулд” нууц үг, код, линк дар гэвэл — үнэгүй биш. Чи өөрөөрөө төлж байна.

Google/Apple, Facebook, Instagram, TikTok, Microsoft гээд бүх чухал аккаунтад 2FA асаах нь хамгийн үр дүнтэй хамгаалалт. Та энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай нийтлэлтэй танилцаарай.
Хүүхдийн дагадаг/чатладаг хүмүүсийн хүрээг үе үе сонирхож байх нь аюулгүй. “Шалгалт” шиг биш, “аюулгүй аялал” шиг.
Эцэст нь сануулахад, цахим орчинд аюулгүй байна гэдэг айж түгших тухай биш — зөв дадалтай болох тухай юм. Нууц үгээ хуваалцахгүй, сэжигтэй линк дээр яарахгүй, хувийн мэдээллээ хамгаална гэдэг нь гэрийнхээ хаалгыг түгжиж байгаа мэт энгийн атлаа хамгийн үр дүнтэй алхмууд. Хүүхдүүдээ буруутгах биш сонсож дэмждэг, харин хүүхдүүд нь эвгүй санагдсан зүйлээ шууд хэлдэг гэр бүлийн уур амьсгал бүрдвэл бид онлайн ертөнцөд ч “супер хамгаалалттай” байж чадна.