Хичээл 9 Серво мотор

Энэхүү хичээр бид серво мотор гэж юу болох түүнийг хэрхэн удирдах талаар судлана.

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. Серво мотор (SG90) 1ш
  3. М-М утас 3ш

Серво мотор гэж юу вэ?

Серво мотор бол 180 хэм эргэж чаддаг араат мотор бөгөөд үүнийг удирдахад бидэнд тодорхой давтамжтай пульс дохио хэрэгтэй болдог. Энэхүү пульс дохио нь серво моторыг хэдэн хэм эргэхийг заадаг. Серво мотор нь 3 утастай бөгөөд тэдгээдрийн БОР нь газардуулгын утас. Энэ нь ардиуногийн GND-д холбогдох ёстой. УЛААН утас нь тэжээлийн утас ба 5V-д холбогдоно. Үлдсэн УЛБАР ШАР өнгөтэй утас дохио дамжуулах болох бөгөөд үүгээр бидний PWM дохио дамждаг. Энэхүү хичээлд бид SG90 серво моторыг ашиглах бөгөөд одоо түүний үзүүлэлтүүдтэй танилцъя!

SG90

SG90 үзүүлэлт

  1. Кабелийн урт: 25cm
  2. Ачаагүй үед: Хурд: 0.12сек/60градус (4.8V), 0.10сек/60 градус (6.0V)
  3. Хүч: 1.6кг/см (4.8V)
  4. Температур: -30~60’C
  5. Зурвасын өргөн: 5us
  6. Ажиллах хүчдэл: 3.5~6V
  7. Хэмжээ: 1.26×1.18×0.47 инч (3.2x3x1.2 см)
  8. Жин: 134 гр

Зарчмын схем

Зарчмын схем
Зарчмын схем

Программ

Зарчмын схемийн дагуу холболтыг зөв хийсэн бол програмчлах хэрэгтэй. Үүний тулд та эхлээд <servo> санг суулгасан байх хэрэгтэй бөгөөд сан хэрхэн суулгах хичээлээр үүнийг дэлгэрэнгүй үзсэн. Хэрвээ санахгүй байгаа бол ЭНД дарж үзнэ үү. Жишээ болгон хагас секундын зайтайгаар 180 болон 0 гэсэн байрлад шилждэг кодыг доор харууллаа. Үүнийг ашиглан өөрсдийн хүссэнээрээ серво моторыг удирдаарай.

#include <Servo.h>

Servo myservo;        

void setup() {
  myservo.attach(9);  
}

void loop() {   
  myservo.write(180);                  
  delay(500);
  myservo.write(0);                  
  delay(500);                      
}
Бодит зураг