Хичээл 7 Идэвхгүй баззер

Энэхүү хичээлээр идэвхгүй баззер ашиглан дуут дохио гаргах талаар судална. Идэвхгүй баззер ашилан Do(523Hz) ,Re(587Hz) ,Mi(659Hz), Fa(689Hz), So(748Hz), La(880Hz) гэсэн 7 эшигийг гарган ая тоглох боломжтой.

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. Идэвхгүй баззер 1ш
  3. F-М утас 2ш

Идэвхгүй баззер гэж юу вэ?

Идэвхгүй баззерын ажиллах зарчим нь агаарыг тодорхой давтамжаар хэлбэлзүүлэн янз бүрийн дуу авиа гаргадаг бөгөөд үүнийг хийхдээ PWM дохио ашигладаг. Бид PWM дохионы өргөний хэмжээг analogWrite() функц ашиглан өөрчилж байсныг санаж байгаа байх. Харин энэ удаад бид PWM дохионы давтамжийн хэмжээг өөрлөх бөгөөд analogWrite() функцийг ашиглан үүнийг хийх боломжгүй юм. Учир нь аnalogWrite() функ нь тогтмол давтамжтай PWM дохио гаргадаг.

Идэвхгүй баззер

Зарчмын схем

Зарчмын схем
Зарчмын схем

Программ

Зарчмын схемын дагуу холболтыг хийсэн бол одоо прогарммчлах хэрэгтэй. Үүний тулд <pitches> санг суулгасан байх хэрэгтэй бөгөөд сан хэрхэн суулгах хичээлээр үүнийг дэлгэрэнгүй үзсэнийг санаж байгаа байх. Хэрвээ санахгүй байгаа бол ЭНД дарж үзнэ үү.

Бодит зураг