Хичээл 6 Идэвхтэй баззер
Энэхүү хичээлээр Active buzzer буюу идэвхтэй баззер ашиглан хэрхэн дууд дохио гаргах талаар судална.
Хэрэглэгдэхүүн:
- Ардиуно 1ш
- Идэвхтэй баззер 1ш
- F-М утас
Баззер гэж юу вэ?
Баззер нь тогтмол гүйдлээр ажилладаг дуут дохио гаргах зориулалттай электрон төхөөрөмж юм. Үүнийг компьютер, принтер, дохиоллын систем, гар утас, цаг гэх мэт электрон төхөөрөмжүүдэд өргөнөөр ашигладаг. Баззерыг идэвхтэй ба идэвхгүй гэж ангилдаг бөгөөд харагдах байдлаараа бага зэрэг ялгаатай байдаг ба харьцуулсан зурагнаас ялгааг олоорой.

Идэвхтэй ба идэвхгүй баззерын ялгаа нь идэвхтэй баззер дотороо хэлбэлзэх эх үүсвэртэй харин идэвхгүй баззер баззерт энэ эх үүсвэр байдаггүйд оршино. Өөрөөр хэлвэл идэвхтэй баззерыг тогтмол гүйдэлд холбовол ажиллаж дуу гардаг. Харин идэвхгүй баззерыг ажиллуулахын тулд бидэнд 2KHz-с 5KHz давтамжтай импульс дохио хэрэгтэй байдаг.
Зарчмын схем


Программ
Зарчмын схемын дагуу холболт хийсэн бол баззер ашиглан янз бүрийн дууд дохио гаргах туршилт хийгээрэй. Энэ нь лед гэрлийг асааж, унтраах кодтой адилхан бичигдэнэ.

