Хичээл 5 Тоон оролт

Энэхүү хичээлээр товчуур ашиглан лед гэрлийг асаах бөгөөд үүнээс бид Digital input буюу тоон оролтын талаарх мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. Туршилтын хавтан 1ш
  3. 5мм улаан лед 1ш
  4. 220 ом эсэргүүцэл 1ш
  5. Товчлуур 2ш
  6. М-М утас 7ш

Push switch буюу товчлуур

Энэ нь маш хялбар бүтэцтэй элемент бөгөөд товчлуурыг дарах үед контактууд нийлж цахилгаан гүйдэл урсдаг. Өнөөдрийн хичээл дээр ашиглах товчлуур 4 хөлтэй бөгөөд энэ таныг төөрөгдүүлж болох юм. Гэхдээ үүнийг доор харуулсан схем зурагаас маш сайн ойлгох боломтой.

Push switch

Зарчмын схем

Зармын схемын дагуу холболтыг туршилтын хавтан дээр хийгээрэй. Товлуурыг холбохдоо богино холболт үүсгэдэг холболт огтхон ч хийж болохгүй. Иймд аюулгүй ажиллагааны дүрмээ баримтлан ажиллах хэрэгтэй.

Зарчмын схем
Зармын схем
Бодит зураг

Программ

Программын гол зорилго нь зүүн товчлуурыг дарах үед гэрэл асах ба баруун товчлуурыг дарах үед гэрэл унтардаг болгон программчлах юм.

Үүний тулд тохиргоо хэсэгт дараах тохиргоонуудыг хийж өгөх хэрэгтэй.

  1. Товчуур холбогдсон хөлийг оролт болгох бөгөөд нэмэлтээр PULLUP тохиргоог хийх
  2. Лед гэрэл холбогдсон хөлийг гаралтын хөл болгон тохируулах

Дараа бидний микроконтроллер товчлуурыг дарагдсан эсвэл дарагдаагүй байгааг шалгадаг кодыг бичих хэрэгтэй. Бид digitalRead() функцийг ашиглах бөгөөд энэхүү функцийн параметр хэсэгт хөлний дугаарыг оруулж өгсөнөөр тухайн хөлний тоон төлөв байдлын мэдээллийг буцаадаг функц гэж хэлж болно. Хэрвээ товчлуур дарагдвал тухайн товлуур холбогдосон хөл нь GND буюу газарт холбогдож байна. Иймд бид товчлуур дарах үед бидэнд LOW гэсэн төлөвийг харуулдаг бөгөөд товчлуурыг дарахаа болих үед HIGH төвшинрүү шилждэг. Тухайн хөл HIGH гэсэн төлөвт шилжихийн тулд 5V тэжээлтэй холбогдсон байх хэрэгтэй. Сайн ажиглавал товчлуур дарагдахаа болих үед тухайн хөл нь юутай ч холбогдохгүй байгааг харж болно. Энэ нь HIGH гэсэн төлөвийг үүсгэж байгаа үгүй талаар хоорондоо ярилцаарай. Мөн тохиргоо хэсэгт хийсэн нэмэлт тохиргоог эргэн санаарай.

Жишээ болгон товчлуур дарах үед гэрэл асдаг харин дарахаа болих үед гэрэл унтардаг программыг доор орууллаа. Үүнээс digitalRead() функц болон if statement хэрхэн ашиглаж байгааг хараарай.

int ledPin=5;
int buttonApin=9;
int buttonBpin=8;

void setup(){
pinMode(buttonApin,INPUT_PULLUP);
pinMode(buttonBpin,INPUT_PULLUP);
}

void loop(){
if(digitalRead(buttonApin)==LOW){
  digitalWrite(ledPin,HIGH);
}else {
  digitalWrite(ledPin,LOW);
}
}
Бодит зураг