Хичээл 4 RGB LED
Энэхүү хичээлээр бид RGB LED гэж юу болох түүний төрлийн талаар мэдлэгтэй болохоос гадна өөрийн хүссэн өнгийн гэрлийг хэрхэн асаахыг сурах болно. RGB LED нь 2 төрөлтэй байх ба үүнийг ёрөнхий анодтой болон ёрөнхий катодтой гэж хуваадаг. Ёрөнхий анодтой RGB LED-н ёрөнхий хөлийг 5V тэжээлд холбодог бол ёрөнхий катодтой RGB LED-н ёрөнхий хөлийг GND буюу газарт холбох хэрэгтэй байдаг. Бусад лед гэрлийн адил эсэргүүцлээд дамжуулан тэжээлийн үүсгүүрт холбох хэрэгтэйг анхаарах хэрэгтэй.
Хэрэглэгдэхүүн:
- Ардиуно 1ш
- Туршилтын хавтан
- М-М утас
- RGB LED 1ш
- 220 ом эсэргүүцэл 3ш
RGB лед гэж юу вэ?
Эхлээд харахад RGB лед энгийн л лед гэрэл шиг харагдана. Гэхдээ энд 3 ширхэг лед гэрэл багтсан байдаг ба нэг улаан, нэг ногоон болон нэг цэнхэр өнгийн лед байдаг. Энэхүү 3 өнгийн гэрлийн гэрэлтүүлгийн хэмжээг хянах замаар та өөрийн хүссэн өнгөө гарган авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн хүссэн өнгөөр асаахын тулд энэ 3 өнгийн гэрлийг холино гэсэн үг. Улаан Ногоон Цэнхэр гэсэн өнгийн гэрлийг хольж хүссэн өнгөө гарган авах боломтой. Бид эсэргүүцлийн хэмжээг өөрчөн лед гэрлийн гэрэлтүүлгийг өөрчлөх боломжтойг мэднэ. Гэхдээ энэ нь их төвөгтэй болох учираас бид ардиуно микроконтроллерийн analogWrite фунцийг ашиглан үүнийг маш хялбар хийх боломжтой. Бидний ашиглан RGB лед ёрөнхий катодтой лед байх болно.

Ёрөнхий катод болох хөлийг газартай холбож өгөх бөгөөд энэ хөл нь бусад хөлнүүдээс арай урт байгааг анзаарч байгаа байх. Бусад хөлнүүд нь 220 омын эсэргүүцлээр дамжин тэжээлтэй холбодоно. RGB ледийг схемд дараах байдлаар дүрсэлдэг.

Өнгө гэж юу вэ?
Өөрийн хүссэн өнгийн гэрлийг асаахын тулд RGB лед дээр байрлах Улаан Ногоон Цэнхэр гэсэн өнгийн гэрлүүдийг хольж гаргадаг. Хүний нүдэнд 3 төрлийн гэрлийн хүлээн авагч байдаг. Бидний нүд, тархи улаан, ногоон, цэнхэр өнгийн хэмжээг боловсруулж спектрийн өнгө болгон хувиргадаг. RGB ледийг бид амьралд маш өргөн ашигладаг бөгөөд жишээлбэл зурагтны дэлгэц дээрх 1 пиксел бүр нь 1 RGB лед байдаг.

Хэрвээ бид бүх ледийг ижил хэмжээтэй асаавал нийлбэр өнгө нь цагаан өнгө байна. Үүнээс зөвхөн цэнхэр өнгийн гэрлийг унтраах юм бол улаан болон ногоон өнгийн гэрэл холилдон бидэнд шар өнгө харагдах ёстой. Гэрэл тус бүрийн гэрэлтүүлгийн хэмжээг өөрчлөх боломжтой бөгөөд энэ нь бидний дуртай өнгөө гаргаж авах боломжийг бий болгодог.
PWM гэж юу вэ?
Pulse Width Modulation (PWM) буюу Урт Өргөний Модуляц нь хүчийг хянах технологи юм. Бид үүнийг ашиглан RGB лед тус бүрийн гэрэлтүүлгийн хэмжээг өөрчлөн боломжтой. Доорх зурагт ардиуногийн аль нэг PWM хөлний дохиог харуулсан байна.

Ойролцоогоор 1/500 секунд тутамд PWM гаралт нь импульс үүсгэдэг. Энэ импульсийн өргөний хэмжээг analogWrite функцээр удирддаг. Хэрвээ analogWrite(0) байвал ямарч импульс үүсгэхгүй харин anglogWrite(255) байвал импульсийн өргөн бүрэн дүүрэх бөгөөд бид 0-255 хүртэл тоон утгаар импульсын өргөнийг хүссэн хэмжээгээр өөрлчөх боломжтой юм. Бидний нүд ийм хурдттай анивчиж байгаа гэрлийг харж чадахгүй бөгөөд бидний нүдэнд энэ нь гэрэлтүүлгийн хэмжээ өөрчлөгдөж байгаа харагдана.


Программ
Бидний программын зорилго бол RGB ледийг боломжтой бүх өнгөөр асаахад оршино. Үүний тулд бид FOR loop ашиглах бөгөөд дараах дарааллын дагуу хийгээрэй.

Программыг бичих явцдаа analogWrite функцийн параметрийн хамгийн их утга нь 255, хамгийн бага утга нь 0 байна гэдэгийг анхаарах хэрэгтэй. Мөн тохиргоо хэсэгт RGB лед холбогдсон байгаа хөлнүүдийг гаралт болгон тохируулаарай. Бодит холболтыг хавсаргав.

