Хичээл 3 LED

Энэхүү хичээлээр бид эсэргүүцэл ашиглан лед гэрлийг тод эсвэл бүдэг асаах бөгөөд үр дүнд нь эсэргүүцэл болон лед гэрлийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. 5мм Улаан лед 1ш
  3. 220 ом эсэргүүцэл 1ш
  4. 1к ом эсэргүүцэл 1ш
  5. 10k ом эсэргүүцэл 1ш
  6. М-М утас 2ш

Breadboard гэж юу вэ?

Breadboard бол товчхондоо хэлхээг гагнах шаардлагагүйгээр хурдан угсрахад зориулагдсан туршилтын хавтан юм. Бид үүнийг хичээл дээрээ байнга хэрэглэх бөгөөд туршилтын хавтанг зөв ойлгох нь хэлхээг алдаагүй зөв угсрах үндэс болно.

Breadboard

Breadboard нь олон төрлийн хэмжээтэй байдаг. Зурагт харуулсан хоорондоо холбогдсон байгаа хэсгүүд нь доороо металл туузаар холбогдсон байдаг. Улаан болон цэнхэр өнгөөр дүрсэлсэн хэсгийг бид ихэвчлэн тэжээлийн шугам болгон ашигладаг бөгөөд ихэвчлэн 5V хүчдэлд холбодог. Туршилтын хавтан нь хөндийрөх асуудал үүсдэг ба хэлхээ ажиллахгүй байвал туршилтын хавтан дээрх холболт салсан байх магадлалтай юм.

Working With Electronics Safely - Circuit Basics
Туршилтын хавтанг тэжээлийн үүсгүүрт холбохоос өмнө холболт зөв эсэхийг сайтар шалгах хэрэгтэй бөгөөд буруу холболт хийж богино холболт болсон бол яаралтай салгах хэрэгтэйг анхаарна уу.

Лед гэрэл гэж юу вэ?

LED гэдэг нь гэрэл цацруулагч диод юм. Тэд маш бага цахилгаан хэрэглэдэг онцлогтой бөгөөд 5мм гэдэг нь лед гэрлийн диаметрийг хэлнэ. Бусад нийтлэг хэмжээ нь 3мм болон 10мм хэмжээтэй лед гэрлүүд байдаг. Та лед гэрлийг батерей эсвэл хүчдэлийн үүгүүрт шууд холбож болохгүй. Учир нь:

  1. Лед нь эерэг болон сөрөг туйлтай байдаг ба үүнийг буруу холбовол асахгүй. Лед гэрлийн урт хөл нь эерэг, богино хөл нь сөрөг туйл нь байдаг. Лед гэрэлний туйлыг ялгах өөр арга бас бий. Үүнийг олохын тулд ледний их биеийг сайтар ажиглаарай.
  2. Лед нь эсэргүүцлээр дамжин хүчдэлийн үүсгүүрт холбогдох хэрэгтэй бөгөөд энэ нь түүгээр урсах гүйлдлийн хэмжээг хаязгаарлахад тусална. Хэрвээ гүйдлийн хэмжээ хэт их байвал гэрэл шатах аюултайг анхаарах хэрэгтэй.
Лед гэрэл

Эсэргүүцэл гэж юу вэ?

Эсэргүүцэл гэсэн нэрнээс нь л юу болох нь тодорхой энэ зүйл бол цахилгаан гүйдлийг эсэргүүцдэг зүйл юм. Эсэргүүцлийн утга өндөр байх тусам эсэргүүцэх чадвар нь их байх ба түүгээр цахилгаан гүйдэл бага усрдаг. Бид үүнийг ашиглан лед гэрлээр хэр их цахилгаан гүйдэл урсаж, хэр тод асаж байгааг хянах боломжтой.

Эсэргүүцэл

Эсэргүүцлийн нэгжийг Ом гэж нэрлдэг бөгөөд үүнийг ихэвчлэн Грекийн Омега үсэгээр тэмдэглэдэг. Энэ хичээл дээр 220ом, 1k ом болон 10к ом гэсэн гурван өөр хэмжээтэй эсэргүүцлийг ашиглана. Эдгээр эсэргүүцлүүдийг харахад бүгд адилхан харагддаг мэт боловч дээрээ өөр өөр өнгийн судалтай байдаг ба энэ нь тухайн эсэргүүцлийн утгыг илэрхийлж байдаг.

Эсэргүүцлийн өнгөний код

Лед гэрэлнээс ялгаатай нь эсэргүүцэл нь эерэг сөрөг туйл байхгүй бөгөөд тэдгээрийг хэлхээнд ямарч байдлаар холбож болно. Хэрвээ эсэргүүцлийн хэмжээг тодорхойлохдоо өнгөний код ашиглах нь төвөгтэй байвал бид Эсэргүүцлийн хэмжээг хэмждэг багаж болох Омметрийг ашиглах боломжтой.

Зарчмын схем

Зарчмын схем
Зарчмын схем

Одоо холболтоо хийж эхэлцгээе. Хэлхээг угсрахдаа зарчмыг схемын дагуу угсрах хэрэгтэй бөгөөд тэжээлийн үүсгүүрт холбохоос өмнө зөв холбосоноо сайтар шалгах хэрэгтэй. Бид ардиуног энэ удаа 5V тогтмол тэжээлийн үүсгүүр болгон ашиглах ба эсэргүүцлийн хэмжээг сольж дүгнэлт хийгээрэй. Холболтыг бодитоор хийсэн зургийг доор хавсаргасан бөгөөд аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллаарай. Амжилт хүсье!

Бодит холболт