Хичээл 20 Дуу мэдрэгч модуль
Энэхүү хичээлээр бид дуу авиа мэдрэгч ашиглан орчны дуу чимээ хэр байгаагаас хамааран түүнийг тодорхой тоон утганд хөрвүүлэх бөгөөд үр дүнд нь бид дуу авиа мэдрэгч хэрхэн ажилладаг түүнийг хэрхэн программчилах талаар мэдлэгтэй болох юм.
Хэрэглэгдэхүүн:
- Ардиуно 1ш
- Дуу мэдрэгч модуль 1ш
- F-М утас 4ш
Дуу мэдрэгч модуль гэж юу вэ?
Ерөнхийдөө дуу авиа мэдрэгч модулийг дууны эрчмийг илрүүлэхэд ашигладаг. Энэ мэдрэгчийн нарийвчлалыг ашиглахад хялбар болгох үүднээс түүн дээр байрлах потенциомертийн тусламжтайгаар өөрчилж болно. Энэхүү модуль дээр байрлах микрофон нь орчны дуу чимээг цахилгаан дохио болгон хувиргадаг ба тэрхүү дохионы шуугианыг шүүж, тодорхой хэмжээгээр өсгөн гаралтандаа аналог цахилгаан дохиог гаргадаг.

Зарчмын схем


Программ
Оролтонд орж ирсэн аналог дохио уншин түүнийг дэлгэц дээр хэвлэж харуулах кодыг харууллаа. Энэхүү тоон утга дээр анализ хийж кодыг хөгжүүлэн сайжруулаарай.
int sensorPin = A0;
int sensorValue = 0;
void setup() {
Serial.begin(9600);
}
void loop() {
sensorValue = analogRead(sensorPin);
Serial.println(sensorValue);
delay(50);
}


