Хичээл 2 Blink

Энэхүү хичээлийн хүрээнд бид Ардиуно дээр хэрхэн программ анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд үүнийгээ ашиглан түүн дээр байрлах LED гэрлийг удирдаж сурна.

Хэрэглэгдэхүүн:

  1. Arduino Mega

Зарчим

Arduino нь хэд хэдэн гаралт оролтын төхөөрөмжүүдийг холбох боломжтой хөлнүүдтэй бөгөөд үүнийг Shield гэж нэрлэдэг. Мөн өөр дээрээ LED гэрэлтэй байдаг бөгөөд үүнийг шууд удирдах боломжтой байдаг. Энэхүү LED гэрлийг Arduino дээр “L” үсгээр тэмдэглэсэн байдаг.

Arduino LED

Одоо бид энэхүү гэрлийг анивчдаг болгоцгоое. Arduino IDE нь өөр дээрээ жишээ кодуудыг агуулдаг бөгөөд үүнийг шууд хэрэглэж болдогоороо онцлог байдаг. Одоо гэрлийг анивчих кодыг олцгоое. Үүний тулд File – Examples – Basics – Blink гэсэн дарааллаар ороход хангалттай.

Blink
Blink code

Arduino IDE дээр байгаа бэлэн кодууд нь зөвхөн унших боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл та үүнийг өөрчлөхийг хүсвэл ижил файл болгон хадгалах боломжгүй байдаг. Бид кодыг өөрчлөхийн тулд түүнийг SAVE AS хийж өөр нэртэйгээр хадгалах хэрэгтэй.

Save as
файл хадгалах

Ингээд та компьютертоо хадгалсан бол дараа нь үүнийг ашиглахдаа File – Sketchbook гэсэн цэснээс олох боломжтой байдаг.

My Blink

Одоо ардиуно микроконтроллероо компьютертоо холбож холболт зөв болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Board гэсэн хэсгээс өөрийн холбосон ардиуно микроконтроллерын төрлийг, Port гэсэн хэсгээс холбогдсон портыг зөв сонгож өгсөнөөр холболт зөв болно.

Board сонгох
Порт сонгох

Хэрвээ холболт зөв болсон бол та ардиуно дээрээ кодоо оруулахад танд ганцхан үйлдэл л хангалттай. Upload товчлуур дээр дараарай. Үүний дараа Arduino IDE нь таны кодыг тохиромжтой форматруу хөрвүүлэн микроконтроллерлуу дамжуулах болно.

Upload
Compiling sketch
Uploading
Done uploading

Код татагдаж дууссан бол ардиуно дээрх LED гэрэл анивчин ажиллах болно.

Adafruit Learning System
Arduino дээр ажиллаж байгаа байдал

Алдаа

Алдаа нь кодны бичиглэлийн алдаа буюу syntax error болон холболтын алдаа байна. Хэрвээ бичиглэлийн алдаа бол танд хаана алдаа байгааг IDE сануулдаг. Хэрвээ холболтын алдаа гарвал ингэж харагддаг.

Холболтын алдаа

Холболтын алдаа нь буруу портыг сонгосон эсвэл ардиуно хавтангийн төрлийг буруу сонгосоноос мөн драйвераас болж их үүсдэг бөгөөд та холболтоо дахин шалгаад оролдож үзээрэй.

Aрдиуно дээр программ хэрхэн бичих вэ?

Үүнийг тайлбарлахдаа дээр хийсэн гэрэл анивчдаг код дээр тайрбарлая!

Comment

Comment гэдэг нь товчхондоо программыг тайлбарласан тайлбар. Энэ нь программыг хэзээ бичсэн, хэн бичсэн гэдэгээс авхуулаад хэрхэн ажилладаг талаар тайлбараа бичих боломжийг олгодог зүйл юм. Магадгүй дараа нь өөрийн бичсэн кодоо эсвэл өөр хэн нэгэний бичсэн кодыг ойлгохгүй байвал тайлбарыг нь уншаад үүнийг хялбар ойлгох боломжтой болно гэсэн үг юм.

Тайлбарыг 2 янзаар бичиж болно:

  1. Ганцхан мөр тайлбар бичихдээ // ашиглана.
  2. Харин маш урт хэд хэдэн мөр тайлбар бичихдээ /* болон */ гэсэн хаалтыг ашигладаг.

Ганцхан мөр тайлбар нь тэр тухайн мөрөндөө дуусдаг бол хэд хэдэн мөр тайлбар нь /* тэмдэг эхэлсэнээс хойш */ тэмдэг бичсэн газар дуусдаг ба хэдэн ч мөр тайлбар байж болно.

Pin

Программын хамгийн эхний мөрийг харвал

int led=13;

гэсэн байна. Энэ нь микроконтроллерийн LED гэрэлтэй холбогдосон хөлийн дугаар буюу Pin юм. Ардиуногийн ихэнх төрөл дээр яг адилхан 13 дугаар хөлөнд холбогдсон байдаг.

Setup

Одоо бид тохиргооны хэсгийг харж байна. Энэ хэсэгт микроконтроллерийн хөлнүүдийг гаралт, оролт болгох тохиргооноос эхлүүдээд өөр олон төрлийн тохиргоог хийж өгдөг.

void setup(){

pinMode(led,OUTPUT);

}

Тохиргоо хэсэг заавал байх ёстой бөгөөд энэ хэсэгт led гэсэн хөлийг гаралт болгон тохируулж байгааг харж болно.

Loop

Loop гэдэг бол давталт гэдэгийг мэдэж байгаа байх. Энэ хэсэг хамгийн чухал хэсэг гэж ойлгож болох юм. Энд бид микроконтроллерт холбогдсон төхөөрөмжүүдийг ямар үйлдэл ямар дэс дараалалтайгаар хийхийг зааж өгдөг. Өөрөөр хэлвэл гаралт оролтын төхөөрөмжүүдийг програмчилдаг гэж хэлж болох юм.

void loop() {

digitalWrite(led,HIGH);

delay(1000);

digitalWrite(led,LOW);

delay(1000);

}

Энэхүү код нь гаралтын төхөөрөмж болох LED гэрлийг асааж, дараа нь 1000 миллисекунд буюу 1 секунд саатуулан унтраах үйлдлийг хийж, дахин 1 секундын хугацаанд саатуулж байна. Loop функцийн хамгийн гол хэсэг нь бичигдсэн үйлдлийг эхнээс нь дахин давтдагт оршино. Иймд энэ үйлдэл давтагдан бидэнд LED гэрэл анивчин харагдаж байна.

Саатуулах функц

Саатуулах функцийн параметрийг өөрчлөн гэрлийн анивчих хурдыг өөр болгон туршиж үзээрэй.