Хичээл 13 Joystick module
Энэхүү хичээлээр бид Joystick module хэрхэн ажилладаг, яаж ашиглах талаар судлах бөгөөд үр дүнд нь бид Joystick ашиглан олон төсөл хийх чадвартай болно.
Хэрэглэгдэхүүн:
- Ардиуно 1ш
- Joystick module 1ш
- F-М утас 5ш

Joystick module
Joystick module юунд хэрэгтэйг бид маш сайн мэднэ. Энэхүү модулийг ашигладаг хамгийн түгээмэл жишээ бол Тоглоомын гар юм. Дээр харагдаж байгаа тоглоомын гаранд 2 ширхэг Joystick module харагдаж байна. Joystick модуль нь 2 хувьсах эсэргүүцэл 1 ширхэг товчлуураас бүрдсэн байдаг. Яаж ажилладагийг нь товч тайлбарлавал Joystick ямар байрлалд байгаагаас хамаараад 2 хувьсах эсэргүүцлийн хэмжээ өөрчлөгддөг. Бид энэхүү эсэргүүцлийн хэмжээг мэдэж байвал ямар байрлалтай байгааг мэдэж болох юм. Тэрхүү 2 эсэргүүцлийн хэмжээг тодорхойлохын тулд бид Ардиуногийн аналог хөлнүүдийг ашиглана. Харин 1 товчлуурыг бид тоон холонд холбож өгөх хэрэгтэй. Энэхүү модуль нь VCC, GND, X, Y, Key гэсэн 5 хөлтэй. X болон Y хөл нь бидэнд Joystick-н байрлалыг мэдэхэд хэрэглэгдэх бол Key хөл нь товчлуур дарагдсан үгүйг мэдэхэд тусална.
Зарчмын схем


Программ
Холболтоо хийсэн бол одоо программчлах хэрэгтэй. Үүний тулд бид analogRead() функцийг ашиглана. Энэ функц нь бидны өмнө нь ашиглаж байсан digitalRead() функцээс ялгаатай нь параметр хэсэгт бичиж өгсөн хөлний оролтын эсэргүүцэл хэр байгаагаас хамаараад 0-1024 хүртэлх тоон утгыг буцаадаг функц юм. Joystick нь 2 хувьсах эсэргүүцэлтэй бөгөөд энэхүү эсэргүүцлийн хэмжээ байрлалаас нь хамааран өөрчлөгддөг гэдэгийг бид үзсэн. Харин өөрчлөгдөж байгаа эсэргүүцлийн хэмжээг бид analogRead() функцийн тусламжтайгаар харах боломжтой юм.
Жишээ болгон дараах кодыг орууллаа. Энэ нь Joystick зөвхөн нэг тэнхлэгийн мэдээллийг уншиж аван дэлгэц дээр хэвлэх код бөгөөд үүнийг сайжруулан нөгөө тэнхлэгийн байрлалыг, нэмээд товчлуур дарагдсан үгүйг мэддэг кодыг бичээрэй.
int pin=A0;
void setup(){
Serial.begin(9600);
}
void loop(){
int value=analogRead(pin);
Serial.println(value);
delay(100);
}
Хэрвээ программ ямарч асуудалгүй ажиллаж байгаа бол дэлгэц дээр тоон утга Joystick-н байрлалаас хамаараад өөрчлөгдөж харагдана. Joystick хөдөлгөөнгүй буюу анхны байрлалдаа байгаа тохиолдолд дэлгэц дээр 512 гэсэн тоо гарна.


