Хичээл 12 DHT11 Температур болон чийгшил мэдрэгч

Энэхүү хичээлээр температур мэдрэгчийг ашиглан орчны температурын болон чийгшил хэр байгааг тодорхойлох бөгөөд үр дүнд бид температурын мэдрэгчийн ажиллах зарчмын талаар тодорхой ойлголттой болох болно.

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. DHT11 1ш
  3. F-М утас 3ш

DHT11 гэж юу вэ?

DHT11

Энэхүү мэдрэгч нь орчны температур болон чийгшлийн хэмжээг тодорхойлолх боломжийг бидэнд олгох болно. Үүнийг бид амьдрал дээр маш олон зүйл дээр ашигладаг бөгөөд үүнээс дурьдвал агааржуулагч, янз бүрийн туршилт, халаалтын төхөөрөмж, цаг уурын станц гэх мэт чийгшил болон температурын хяналт шаардлагатай бүхий л төхөөрөмжинд өргөнөөр ашигладаг. Мэдрэгчийн талаарх мэдээллийг хамтдаа харцгаая.

  1. Ашиглалтын хүчдэл: 3.5V – 5.5V
  2. Ажиллах гүйдэл: 0.3мА (хэмжих) 60uA (зогсоол)
  3. Гаралт: Цуваа өгөгдөл
  4. Температурын хүрээ: 0 ° C-аас 50 ° C хүртэл
  5. Чийгийн хүрээ: 20% – 90%
  6. Шийдэл: Температур ба чийгшил хоёулаа 16 бит
  7. Нарийвчлал: ±1°C ба ±1%

Тухайн мэдрэгч эсвэл модулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг datasheet гэж нэрлэдэг бөгөөд бид ямарч электрон төхөөрөмжийн datasheet-г интернетээс шууд харах боломжтой байдаг. Энэ нь маш олон давуу талуудыг бий болгох бөгөөд жишээлбэл бид дээрх мэдрэгчийн температурын хүрээ нь 0 ° C-аас 50 ° C хүртэл байдгыг datasheet ашиглан мэдсэн учираас түүнийг өвөл гадаа ажиллуулах боломжгүй гэдэгийг мэдэж авлаа. Мэдээж өвөл гадаа ажиллах боломжтой мэдрэгч маш олон бий. Үүнийг тухайн мэдрэгчийн datasheet-г ашиглан судлах нь хамгийн найдвартай арга юм.

Зарчмын схем

Зарчмын схем
Зарчмын схем

Программ

Холболтыг схемын дагуу зөв хийсэн бол программчилах хэрэгтэй. Энэ удаа бидэнд <Simple DHT> гэсэн сан хэрэгтэй болно. Энэ санг татаж суулгах хэрэгтэй бөгөөд бидэнд температур болон чийгшлийн мэдээллийг харахад тусална. Үүнийг яаж хийхийг мэдэхгүй байгаа бол ЭНД дарж эхний хичээлээ үзээрэй. Жишээ болгон дэлгэц дээр температур болон чийгшлийн мэдээллийг харуулдаг кодыг орууллаа.

#include <SimpleDHT.h>

int pinDHT11 = 2;
SimpleDHT11 dht11(pinDHT11);

void setup() {
  Serial.begin(115200);
}

void loop() {

  Serial.println("=================================");
  Serial.println("Sample DHT11...");
  
  byte temperature = 0;
  byte humidity = 0;
  int err = SimpleDHTErrSuccess;
  if ((err = dht11.read(&temperature, &humidity, NULL)) != SimpleDHTErrSuccess) {
    Serial.print("Read DHT11 failed, err="); Serial.print(SimpleDHTErrCode(err));
    Serial.print(","); Serial.println(SimpleDHTErrDuration(err)); delay(1000);
    return;
  }
  
  Serial.print("Sample OK: ");
  Serial.print((int)temperature); Serial.print(" *C, "); 
  Serial.print((int)humidity); Serial.println(" H");
  
  delay(1500);
}

Программын үр дүнд бид орчны температур болон чийгшлийн хэмжээг харах болно. Үр дүнг зөв эсэхийг дахин шалгаж үзээрэй.

Программын үр дүн
Бодит зураг