Хичээл 10 Хэт авиа мэдрэгч модуль

Энэхүү хичээлээр бид хэт авиа мэдрэгч гэж юу болох түүнийг хэрхэн ашиглах талаар судална. Хэт авиа мэдрэгч модулийг саад илрүүлэх, зай хэмжих шаардлагатай маш олон төслүүд дээр өргөнөөр ашигладаг. Хичээл дээр ашиглагдах HC-SR04 модуль нь хямд бөгөөд ашиглахад хялбар байдаг билээ.

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. Хэт авиа мэдрэгч модуль 1ш
  3. F-М утас 4ш

Хэв авиа мэдрэгч

HC-SR04

Хэт авиан мэдрэгчийг буюу Ultrasonic sensor гэдэг бөгөөд бидний ашиглах HC-SR04 гэсэн модуль нь 2см- 400см зайг контактгүй буюу зайнаас хэмжих боломжийг бидэнд олгодог ба нарийвчлал нь 3мм хүртэл хүрч чаддаг. Энэхүү модуль нь хэт авианы дамжуулагч, хэт авианы хүлээн авагч болон хяналтын хэлхээнээс бүрддэг. Хэт авиа мэрэгчийг хэрхэн ажилладагийг доорх зургаас илүү сайн ойлгох боломжтой.

How to Use Ultrasonic Sensor with Arduino
хэт авиан мэдрэгчийн ажиллах зарчим

Зурагт харуулсанаар хэт авиа дамжуулагч нь хэт авиаг ялгаруулах бөгөөд энэ нь сааданд ойж хэт авиан хүлээн авагчид ирсэнээр саадыг илрүүлдэг. Хэрвээ саад байхгүй байвал хэт авиа хүлээн авагч ямар ч дохиог хүлээж авахгүй гэсэн үг. Саад хэр хол байгааг тооцоолоход хугацааг ашигладаг. Өөрөөр хэлвэл дамжуулагчаас гарсан хэт авиа хүлээн авагчид ирэх хүртлээ хэр хугацаа зарцуулж байгаагаас хамааран зайн хэмжээг тооцоолдог. Сонирхуулахад сарьсан багваахай халим зэрэг амьтад яг үүнтэй адил зарчимаар урдаа байгаа саадыг илрүүлдэг.

How does echolocation work? | BBC Science Focus Magazine
Echolocation

Зарчмын схем

Зарчмын схем
Зарчмын схем

Программ

Зарчмын схемийн дагуу холболтыг зөв хийсэн бол программчлах хэрэгтэй. Үүний тулд бидэнд <HC-SR04> сан хэрэгтэй. Сан хэрхэн суулгах талаар бид хамгийн эхний хичээл дээр үзсэнийг санаж байгаа байх. Хэрвээ санагүй байга бол ЭНД дарж үзнэ үү. Жишээ болгон цуваа монитор дээр саад хүртэлх зайн хэмжээг хэвлэдэг кодыг орууллаа. Хамгийн эхний мөрөнд хэт авиан мэдрэгчийн ECHO болон TRIG гэсэн хөлнүүдийн микроконтроллертой холбогдсон хөлийг зааж өгсөнийг харж байгаа байх. Тохиргоо хэсэгт мэдээлэл дамжуулах хурдыг тохируулсан байгааг харж болно. Мөн цуваа монитор дээр зайн хэмжээг хэрхэн харуулсаныг хараарай.

#include <HCSR04.h>

HCSR04 hc(12, 11); //HCSR04 (trig pin , echo pin)

void setup()
{
    Serial.begin(9600);
}

void loop()
{
    Serial.println(hc.dist()); 
    delay(60);    
}

Программын үр дүнд serial monitor дээр саад хэр хол зайтай байгааг хэвлэж харуулна. Үүнийг харахын тулд serial monitor-г нээж тохиргоог зөв хийсэн байх шаардлагтай.

Программын үр дүн
Бодит зураг