Электроник гэж юу вэ?

Электроникс гэдэг үг нь электрон болох механик гэсэн хоёр үгнээс гаралтай. Бидний хүрээлэн буй орчны бүхий л хүрч болдог биетэй бодит зүйлсийг АТОМ бүтээдэг. Атом дахин хуваагдашгүй гэсэн утгатай үг бөгөөд энэ нь маш жижиг гэсэн утгыг илэрхийлж буй. Гэвч атомыг дахин хувааж болдог ба атомыг бүрдүүлдэг хэсгүүд дундаас хамгийн жижигхэн нь электрон юм. Электронууд атомоосоо салж явж чаддаг ба олноороо нийлэн урсах урсгалыг бид тог гэж нэрлэдэг. Механик гэдэг нь юмсын хөдөлгөөнийг болон хөдөлгөөнөөс үүсэх үйлчлэлийг судалдаг шинжлэх ухаан юм. Тиймээс бид электроникийн хичээлийг цахилгаанаар хөдөлдөг эсвэл ажилладаг бүх зүйлсийг судалдаг хичээл гэж ойлгож болно. Доорх зурагт буй бүх зүйл электроникийн хичээлийн хүрээнд судлагддаг.