fbpx

Шийдвэр гаргалт If statement

Бодит амьдрал дээр бид өдөр бүр шийдвэр гаргадаг. Бидний ихэнх шийдвэрүүд ямар нэгэн нөхцөлөөс хамаарах нь бий. Жишээлбэл би цангасан учир ус уух шийдвэр гарлаа. Ус уух шийдвэр гаргах болсон нөхцөл нь цангахюм. Компьютерийн программ ч мөн адил нөхцөлд тааруулан шийдвэр гаргах чадвартай бөгөөд үүнийг if statement хэрэглэн биелүүлдэг. Энэ нь бодит амьдрал дээр хоёр хүн хоорондоо тохиролцохтой их төстэй. “Хэрэв /энэ нөхцөл хангагдвал/ тэгвэл үүнийг хий” гэсэн хэлбэртэй байна. Доорх жишээнд хэрэв зүүн гар талд зам байвал зүүн гар тийш эргэ гэсэн байна.