Хичээл 8 Хазайлтын мэдрэгч

Энэхүү хичээр бид Tilt ball switch буюу хазайлтын мэдрэгч гэж юу болох түүнийг юунд ашиглаж болох талаар судлана.

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. Хазайлтын мэдрэгч 1ш
  3. F-М утас 2ш
Хазайлтын мэдрэгч

Хазайлтын мэдрэгч

Энэхүү мэдрэгч нь налууг илрүүлэх буюу хазайсан байгааг илрүүлэх боломжийг олгодог мэрдэгч юм. Энэ мэдрэгч нь жижиг хэмжээтэй, хямд, цахилгаан бага царцуулдагаас гадна хэрэглэхэд хялбар байдаг. Мөн зөв хэрэглэвэл удаан хугацааны туршид ажиллах боломжтой. Үүнийг тоглоом болон цахилгаан хэрэгслүүдэд өргөнөөр ашигладаг. Зарим тохиолдолт түүнийг мөнгөн усан унтраалга эсвэл эргэдэг бөмбөлгөн мэдрэгч гэж нэрлэдэг. Учир нь энэ мэдрэгч нь дамжуулагч мөнгөн ус эсвэл металл бөмбөгөлөгөөр хийгддэг бөгөөд ихэвчлэн цилиндр хэлбэртэй байдаг. Түүний ажиллах зарчимыг ойлгохын тулд доорх зурганд анхаарлаа хандуулна уу.

Guide Tilt Sensor inclinometer Arduino | Random Nerd Tutorials
Хазайлтын мэдрэгчийн ажиллах зарчим

Зурагт харуулсанаар мэдрэгчийг далийлгах үед дотор нь байгаа металл бөмбөгөлөг хөдлөн түүгээр гүйж байгаа гүйдлийг таслаж байгааг харж болно. Хазайлтын мэдрэгч нь хазайсан эсвэл тэгшхэн байгааг мэдэрч чадахаас биш хэр зэрэг хазайсан байгааг нарын тодорхойлоход тохиромжгүй юм.

Зарчмын схем

Зарчмын схем
Зарчмын схем

Программ

Бид хазайлтын мэдрэгчийн тусламжтайгаар хазайсан эсвэл тэгшхэн байгааг тодорхойлж чадна. Өмнөх хичээлээр бид тоон оролтын тухай үзсэнийг санаж байгаа байх. Хэрвээ үгүй бол ЭНД дарж үзнэ үү. Бид хазайлтын мэдрэгчийг тоон оролт ашиглан хазайсан бол гэрэл асдаг, тэгшхэн байвал гэрэл унтардаг гэх мэтээр өөрийн хүссэнээрээ программчлах боломжтой. Тоон оролтын кодыг ажиллуулан хазайлтын мэдрэгчийг зөв ажиллаж байгаа үгүйг шалгаарай.

Бодит зураг