Төсөл 4: Инфра ред удирдлагатай робот

Гэрэл гэж юу вэ?

Өмнөх хичээл дээр үзсэн шиг хүнд сонсож чадах мөн чадахгүй дуу авиа байдаг шиг хүнд бас харж чадах болон чадахгүй гэрлүүд байдаг. Үзэгдэх гэрэл гэдэг нь хүний нүдэнд харагддаг цахилгаан соронзон долгионыг хэлдэг. Нарнаас ирж буй гэрлийн маш өчүүхэн хэсгийг л хүмүүс харах чадвартай байдаг.

Гэрлийн спектр

Дээрх зурагт үзүүлсэнчлэн бид маш жаахан л хэсэг гэрлийг өнгө болгон хардаг ба бидэнд харагддаггүй гэрлүүд хаа сайгүй байдаг. Гэрлийн өнгө нь дууны өнгөтэй адил давтамжаас хамаардаг. Яг л хэт нам давтамжийн дууг хүн сонсож чадахгүй шиг хэт нам давтамжийн гэрлийг бид харж чаддаггүй. Бидний харж чадах хамгийн нам давтамжийн гэрэл улаан өнгөтэй харагддаг. Мөн харж чадах хамгийн өндөр давтамжтай гэрэл үзмэн ягаан харагддаг.

Их давтамжтай гэрлүүд нь их энергитэй байдаг учир хүний арьсыг түлэх, гэмтээх бүр цаашлаад байшин барилга шатаах ч хэмжээний хүчтэй байж чадна. Тиймээс бид өндөр давтамжийн гэрлүүдийг болгоомжтой ашигладаг. Бидний аз болоход өндөр давтамжийн гэрэл агаар мандлыг ихэнх нь нэвтэлж чаддаггүй.

Харин нам давтамжийн гэрэл агаар мандал байтугай байшин барилгыг ч нэвтлэх чадвартай байдаг. Тиймээс харилцаа холбоонд ашиглахад нэн тохиромжтой. Учир нь тэд хол зайд маш олон саадыг нэвтлэн гарах чадвартай байдаг. Тиймээс харилцаа холбооны бүх төхөөрөмжүүд нам давтамжийн гэрлийг ашигладаг. Бидний утасгүй холбооны БҮХ төрөл нам давтамжийн гэрлээр хийгдэнэ. Үүнд Wi-Fi, Bluetooth, радио, гар утас гэх мэт багтна. Гэвч бид нэгэнт харж чаддаггүй учир гэрэл бил долгион гэж нэрлээд нам давтамжийн долгион гэж ярьдаг.

Гэрлийг ашиглан харилцах нь

Дээр үед далайчид хол байгаа эх газартай гэрлийг анивчуулан ярилцдаг байв. Анивчуулж байгаа хурдаар тэд өөр өөр үсэг зохиож түүнийг Морз код гэж нэрлэжээ.

Ponyo анимэ дээрх хүүхэд далайд буй аавтайгаа гэрлээр ярилцаж байна.

Харин орчин үед бид нүдэнд харагддаггүй гэрлийн хүлээн авах чадвартай хүлээн авагч хийж чадснаар яг энэ аргаар олон олон тоног төхөөрөмжүүдийг удирдаж сурсан. Зурагт, хөгжим гэх мэт удирдлагаар удирддаг ихэнх төхөөрөмжүүд Infrared буюу хэт улаан гэрлийг ашигладаг.

Хэт улаан гэрлийн хүлээн авагч / infrared receiver
Хэт улаан гэрлийн удирдлага / infrared controller

Ямар ч төрлийн харилцаа холбооны үед мэдээлэл дамжуулаг болон хүлээн авагчид ЗААВАЛ байх ёстой. Удирдлагаар зурагтаа удирдах үед зурагт хүлээн авагч харин удирдлага дамжуулагч болдог.

Infrared удирдлагын жишээ

Бидний робот дээр харин?

Роботын урд хэсэгт байрлах хүлээн авагчийг доорх зурагт үзүүлэв. Нарны гэрэл инфраредийг дотроо агуулж байдаг учир энэ төрлийн удирдлагаар удирдах үед нарны гэрэлтэй холилдон хүлээн авагч удирдлагын дохиог мэдрэхгүй байх магадлалтай учир бид зөвхөн өрөөн дотор л инфраред удирдлагыг ашиглах боломжтой. Мөн удирдлагыг хүлээн авагчруу шууд чиглүүлэн удирдах хэрэгтэйг анхаарна уу.

Tiny:bit infrared receiver

Tiny:bit-н сан дотор инфраред удирдлагын код байдаггүй учир нэмэлтээр доорх санг оруулж ирэх хэрэгтэй. https://github.com/YahboomTechnology/Yahboom_IR

Төслийн код бичилтийн арга нь тэр чигтээ interrupt driven байгааг анхаарна уу. Мөн та interrupt driver code-ны талаарх хичээлийг мартсан бол ЭНД дарж үзнэ үү.

Төслийн код