fbpx

Сэтгэл зүйн дасгал 1-р хэсэг

Сэтгэл зүйн дасгал гэж юу вэ?

Та өөрөө, өөртэйгөө ярилцаж үзсэн үү. Өөрийнхөө хэн бэ, юу хүсч байгаа вэ гэдгээ тодорхой мэдэж байгаа юу. Энэ сургалтаас юу хүсч байгаа, ямар үр дүн гарах хүлээлттэй байна вэ. Хэрвээ мэдэхгүй байвал энэ дасгалыг ажилласнаар та өөрийнхөө талаар эргэцүүлж, юу хүсч байгаагаа тодорхой мэддэг болох юм. Өөрийнхөө талаар бодож тунгаан, хүсэл мөрөөдлөө бичиж тэмдэглэдэг хүмүүс бусадтай харьцуулахад стресс багатай, илүү бүтээлч байдаг байна. Тиймээс энэ дасгал таны хүсч байгаа үр дүндээ хүрэхэд, амжилтаа ахиулахад тусална гэдэгт итгэлтэй байна. 

 Мөн таны хүсэл мөрөөдөл, зорилгод бид хэрхэн тусалж, дэмжиж чадахыг ойлгуулах билээ. Тиймээс өөртөө болон багшдаа тусалж дараах дасгалыг ажиллаарай.


Сэтгэл зүйн дасгалын ач холбогдол

Одоогоор 10’000 гаруй хүмүүс энэхүү сэтгэл зүйн дасгалыг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр хүмүүст ирээдүйн чиглэл, зорилгоо тодорхой болгож ирээдүйдээ санаа зовох зовинолыг нь арилгах замаар амжилтанд хүрэхэд нь тусалсан байна. Цаашлаад Ирээдүйнхээ талаар бичих дасгалын талаар олон олон эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийсний үр дүнг танилцуулбал:

Бакалаврын их сургуулийн нэгдүгээр курсын 400 оюутан энэхүү сэтгэл зүйн дасгалын хялбаршуулсан хувилбарыг хийж гүйцэтгэсэн. Харин хичээлийн жилийн 2-р улирал гэхэд ангийн нийт хүүхдүүдийн 27% нь сургуулиасаа гарсан бол уг дасгалыг хэрэгжүүлсэн сурагчдийн ердөө 14% сургуулиа орхижээ.

Үүнээс гадна бусад өөр өөр их сургуулиудын явуулсан судалгаагаар сэтгэл зүйн дасгал нь сурагчдын сургуулиасаа гарах магадлалыг буруулаад зогсохгүй, сурагчдын амжилт чадвар, дүнгийн үзүүлэлтүүд нэмэгдэхэд нөлөөлж байгааг баталж байна.


Одоо харин сэтгэл санаагаа тайвшруулж, анхаарлаа төвлөрүүлээд доорх товчин дээр дарж дасгалаа хийж эхлээрэй.