Тархи болон Код цувралын дараагийн дугаарт тавтай морил. Энэ удаад бид суралцахуйд донтохын сул талын талаар ярилцах болно. Суралцахуйд донтох гэдэг нь бусдад мундаг, гайхалтай мэт сонсогдож болох ч, үүнийг мэдэрдэг, ойлгодог хүмүүсийн хувьд хар дарсан зүүднээс ялгаагүй юм.
Суралцахуйд донтох гэж юу вэ?
Сэтгэл судлалын мэргэжлийн хэллэгт албан ёсоор “суралцахуйд донтох” гэсэн нэр томьёо байдаггүй ч, энэ үзэгдэлтэй төстэй нөхцөл байдлыг илэрхийлдэг олон нэршил бий. Тухайлбал:
Studyholism (Хэт их суралцах дон)
Compulsive Learning (Албадмал суралцах)
Perfectionist Tendencies (Төгс төгөлдөрт тэмүүлэх хэт хандлага)
Obsessive-Compulsive Behavior (Донтох хандлагатай хэт их суралцах)
Суралцахуйд донтохын сөрөг талууд
- Сэтгэлийн ядаргаа ба стресс
Хэт их суралцах нь тархинд ачаалал өгч, стрессийн даавар болох кортизолын ялгарлыг нэмэгдүүлдэг. Энэ нь урт хугацаандаа сэтгэл гутрал, ядаргаа, анхаарал төвлөрөлт муудах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. - Нийгмийн харилцааны асуудал
Хүн зөвхөн суралцахад төвлөрөх нь найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо харилцах боломжийг хязгаарлаж, ганцаардалд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. - Биеийн эрүүл мэндийн асуудал
Байнгын суралцах үйл явц нь нойрны хэмнэл алдагдах, хөдөлгөөний дутагдалд орох, нүдний болон булчингийн ядрал үүсгэх эрсдэлтэй. - Төгс төгөлдөрт хэт тэмүүлэх хандлага
Зарим хүмүүс төгс суралцахыг эрмэлзэж, хэзээ ч “хангалттай” гэж үзэхгүй байх хандлагатай байдаг. Энэ нь өөртөө хэт их шаардлага тавих, өөрийгөө голох, өөртөө шүүмжлэлтэй хандах шалтгаан болдог. - Бүтээмжийн бууралт
Тархиа байнгын ачаалалд оруулснаар суралцах үр дүн эсрэгээрээ буурч, анхаарал сарних, мэдээллийг тогтоох чадвар сулрах магадлалтай.
Суралцахуйд донтохоос хэрхэн сэргийлэх вэ?
- Тэнцвэртэй амьдралын хэв маягийг эрхэмлэх – Суралцах хугацааг хязгаарлаж, амралт, нийгмийн харилцаа, биеийн хөдөлгөөнийг орхигдуулахгүй байх.
- Өөрийгөө таних, хязгаар тогтоох – Хэрвээ суралцах үйл явц танд дарамт үүсгэж байвал завсарлага авч, амрах нь чухал шүү.
- Эрүүл дадал зуршилтай болох – Хангалттай нойр авах, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
- Суралцах арга барилаа өөрчлөх – Хэт их мэдээлэл хүлээж авахын оронд суралцах чанартаа анхаарч, үр дүнтэй арга барил ашиглах нь илүү үр дүнтэй.
- Сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарах – Хэрэв суралцахуйд донтох нь таны амьдралд сөрөг нөлөө үзүүлж байвал сэтгэл зүйчтэй зөвлөлдөх нь зүйтэй.